зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гэмтлийн эмнэлгийн эмч нар улсын эмнэлэгт хувийнхаа бизнесийг хийж байжээ

2014-6-16
0
ЖИРГЭХ

index    МХЕГ-ын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын ахлах байцаагч Ш.ОЮУНЧИМЭГТЭЙ ярилцлаа. Тэрээр МХЕГ-ын ажлын хэсэгт багтаж Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн юм.

-Гэмтэл согог судлалын үндэсний төвд өнгөрсөн дөрөвдүгээр сард шалгалт хийх хуваарьтай байсан. Ямар шалтгаанаар хойшилсон бэ?

-Өнгөрсөн 2013 оны тавдугаар сард манайхаас тус эмнэлэгт төлөвлөгөөт шалгалт хийгээд "их эрсдэлтэй" гэсэн үнэлгээг өгсөн байдаг. Иймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2014 оны төлөвлөгөөт шалгалтандаа Гэмтэл согог судлалын үндэсний төвийг оруулсан. Ингээд өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт шалгалт хийх байсан ч 2013 оны нэгдүгээр сараас хойш эмнэлгийнх нь дарга долоон удаа солигдсон учраас хойшлуулсан. Эхний шалгалтыг нэг даргынх нь үүрэг гүйцэтгэгчийн үед явуулж 48 заалттай албан шаардлага өгч, 3.5 сая төгрөгөөр байгууллагыг нь торгосон. Өгсөн үүрэг даалгаврыг шалгахад 100-аас 11 хувийн биелэлттэй байсан. Иймд үүрэг гүйцэтгэгчийн үед ажлын биелэлтийг шалгах нь үр дүн муутай юм байна гэж үзээд хойшлуулж 2014 оны тавдугаар сарын 26-наас ажлын зургаа хоногт багтаан шалгалаа. Шалгалтын явц бусад эмнэлэгт хийсэн шалгалтыг бодвол сэтгэл зүй, ачааллын хувьд нэлээд хүнд нөхцөлд хийгдсэн. Ийм байлаа ч бид МХЕГ-ын даргын удирдамжийн дагуу тус эмнэлгийн үйл ажиллагааг шалгаж дуусгаад дүнгээ нэгтгэж байна.

-Дүнг нь нэгтгэж байхад юуг ажигласан бэ?


-Дөрвөн чиглэлээр зургаан байцаагч шалгалт хийсэн. Шалгалтын дүнг дөнгөж нэгтгэж байхад та орж ирсэн учраас зөвхөн анхаарах ёстой хэдэн зүйлийг хэлье гэж бодрж байна. ГССҮТ-ийнхөн 2013 оны нэгдүгээр сараас 2014 оны зургадугаар сар хүртэл долоон даргын нүүр үзсэн нь тухайн байгууллагад хүний нөөцийн бодлого алдагдахад хүргэжээ. Маш олон хүн орж гарсан байна. Биднийг шалгалт явуулж байхад ч гэсэн шүүхийн тогтоолоор халагдсан хүмүүсийг нь эргүүлэн томилж байлаа. Хүний нөөц тогтворгүй байснаар үзүүлж байгаа тусламж үйлчилгээнд сөрөг нөлөө гарах магадлалтай байдаг. Өнөөдөр тус байгууллагад ажиллагсдын 90 хувь нь хөдөлмөрийн гэрээгээ байгуулаагүй байна. Гэхдээ дарга нь солигдсон сүүлийн жилд үүссэн байдалд ч биш. Ерөөсөө л Хүний нөөцийн албаны дарга нь 1998 онд томилогдсоноосоо хойш хамгийн тогтвор суурьшилтай ажилласан дарга нь байгаа байхгүй юу. Энэ хүн л ажлаа бүрэн дүүрэн гүйцэтгэж чадахгүй байна гэж би хэлэх гэж байна.

-Яагаад?


-2005, 2006 онд хийсэн гурав, арван сар, нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ нь 2007 онд сунгагдсан байгаа боловч түүнээс хойш дахин сунгагдаагүй байна лээ. Үүнийгээ тэр хүн "Автоматаар сунгагдчихдаг юм" гэж хэлж байгаа нь ямар үе шатаасаа Гэмтлийн эмнэлгийн хүний нөөцийн бодлого алдагдсан байгааг харуулж байгаа юм. Тусламж үйлчилгээг үзүүлэх ёстой сувилагч, туслах сувилагчийн орон тоо дутуу байгаагаас нэг өвчтөн дээр доод тал нь хоёр сахиур ажиллаж байна. Нэг палатанд дөрвөн өвчтөн байлаа гэхэд сахиуртайгаа нийлээд 10-12 хүн бүтэн 24 цаг байна шүү дээ. Тусгай мэргэжлийн төвийн бүтэц үйл ажиллагааны MNS : 63302012 стандартын А хавсралтад орон тооны нормативыг заасан байдаг. Үүгээр бол 274 сувилагчтай байх ёстой. Харин одоо тус эмнэлэгт 201 сувилагчтай буюу 73 нь дутуу байна гэсэн үг. Тиймээс гэмтэл авсан хүнийг харж асрах, эмчилгээ шинжилгээнд оруулах нь ар гэрийнхэний үүрэг болж байна. Дээрээс нь сувилгаа үйлчилгээнд ашигладаг каталк, тэргэнцэр, олон үйлдэлтэй функциональ орнууд маш их дутагдалтай байгаа нь харагдаж байна. Жишээлбэл, даваа, мягмар гариг болоход тус эмнэлгийн 2-3 тасгийн 20-иод өвчтөн корридорт картон цаас, гэрээсээ авчирсан гудсан дээрээ хэвтэж байсан. XXI зуунд Монголын онц чухал эмнэлэг ийм л байдалтай байна.

-Шинээр очсон дарга нар нь Гэмтлийн эмнэлэгт бугшсан нуугдмал бизнесийг ил болгож магадгүй учраас эмч нар томилгоон дээр хэл ам хийсэн гэдэг яриа бий. Сая шалгалтаар хууль бус бизнесийн үзэгдэл илэрсэн үү?

-Эмч нар нь улсын эмнэлэгт ажилладаг нэрийн дор өөрийн хувийн компаниа байгуулсан байна. Түрүүчийн шалгалтаар хувийн компанийг нь илрүүлсний дараа өөр хүний нэр дээр шилжүүлээд чанарын баталгаажилтгүй хэрэгсэл авч хагалгаанд хэрэглэж байна. Гэмтлийн эмнэлэгт үе түнхний хагалгаа хийх өрсөлдөөн болох гээд байгаа юм уу яах гээд байгаа юм. Уг хагалгааг ГССҮТ-ийн нэг давхарт 4600 доллар, нөгөөд нь 3600 доллараар хийж байна. Ингэхдээ эмч нь хувийн аппаратаа ашиглаад, "Би БНСУ-д сурч ирээд хувийн аппаратаа ашиглаад ард түмний сайн сайхны төлөө үүний хийж байгаа" гэсэн тайлбартайгаар уг хагалгааг хийж байна. ГССҮТ-д дурангийн хоёр аппарат байдаг. Нэг нь хувь хүнийх, нөгөө нь байгууллагынх. Өөр нэг зүйл хэлэхэд, нэг өрөөнд 5-6 эмч нийлж гурван шкафыг хадгалсан байсан. Гурван шкафад имплант буюу хиймэл үе хадгалдаг юм байна. Эмч нар гадаадаас авчирсан имплантаа өвчтөний хагалгаанд ашиглаж байгаа юм.

-Эмч нарын нэрийг дурдаж болох уу?


-Гэмтлийн эмнэлгийн Мөнхбаяр, Батзориг, Өлзийбаатар, Сүхбат, Мөнхсайхан, Жаргалсайхан зэрэг мэс заслын эмч нар байсан.

-Эдгээр эмчийн үйлдэл нь ямар хууль, тогтоомжтой зөрчилдөөд байгаа юм бэ?

-Энгийнээр хэлэхэд, улсын эмнэлгийн байр, тог, цалин хэрэглэж хувийнхаа бизнесийг хийж болохгүй шүү дээ. 2008 оны Эрүүл мэндийн сайдын 51 тоот тушаалаар үе түнхний хагалгааг ГССҮТ-д хийнэ гэж заасан. Сайдын тушаалаар ингэсэн боловч Эрүүл мэндийн тухай хуулийн 37.2-т аливаа өвчнийг оношлох, эмчлэх шинэ арга технологийг нэвтрүүлэх, эмнэлгийн практикт хэрэглэхдээ клиникийн эмнэлзүйн туршилт хийсний дараа нэвтрүүлнэ гэж заасан. 36.1-т нь энэ асуудлыг тухайн салбарын сайдын тушаалаар баталгаажуулна гэсэн байдаг. Гэтэл эмч нарын үйлдэл нь Эрүүл мэндийн тухай хуулийн дээрх хоёр заалтыг зөрчиж байгаа юм. Бид Улсын I эмнэлэгт өнгөрсөн гуравдугаар сард төлөвлөгөөт шалгалтыг хийсэн. Шалгалтыг хийж байгаад М.Отгонбаяр эмчийн хийдэг үений хагалгааг зогсоосон. Эмчлэх эрхийн лиценз чинь гар дээр чинь ирээгүй байна, хүчинтэй хугацаа чинь дууссан байна гэсэн. Гэтэл үүнийг биелүүлээгүй М.Отгонбаяр эмч тавдугаар сард биднийг дахин очиход 24 хүнд хагалгаа хийчихсэн байна. Энэ бол өөрөө эрсдэл үүсгэх магадлалтай. Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлд, эмчлэх, сувилах, эм барих чиглэлээр тусгай зөвшөөрөл авсан мэргэжилтэн л дээрх ажлыг хийж болно гээд заасан байхад болохгүй шүү дээ. Өнөөдөр Монгол Улсад эмч, эмнэлгийн ажилтны эрх, үүргийг нь хуульчлаад өгчихсөн байхад биелүүлэхгүй байгааг анхаарах хэрэгтэй. Ингэснээрээ өөрийгөө болон бусдыг эрсдэлд хүргэх магадлал өндөр байдаг.

-Энэ үйлдлийг нь сая шалгахдаа зогсоосон уу?


-Үе түнхний имплант суулгах хагалгааны удирдамжийг өнөөдрийн хүртэл боловсруулж чадаагүй байгаа. Эмч нарын явцуу эрх ашгийн үүднээс ч юм уу Эрүүл мэндийн яамныхан, мэргэжлийн зөвлөлийнхөн энэ асуудлыг баталж нэг мөр болгоогүй байна. Бид дэндүү урт буюу гурван жилийн хугацаа өгсөн байхад үүнийг хийсэнгүй. Ийм учраас бид өнгөрсөн пүрэв гаригт үе түнхний имплант суулгах хагалгаа хийх явдлаа зогсоо гэсэн үүргийг ГССҮТ-д өгчихөөд байна. Энд хийж буй хагалгааны 70-80 хувийг хөгшрөлтөөс үүссэн шалтгааныг харгалзан хийдэг. Яг гэмтлийн улмаас дээрх хагалгааг хийлгэдэг нь бага учраас хагалгаагаа зогсоо гэсэн үүрэг өгсөн.

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын газар
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан хүндэтгэл илэрхийллээ
    24 мин
  • "Халзан бүрэгтэйн" орд газрын асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголд Ховд аймгийн Мянгад сумаас 50 иргэн оролцуулах хүсэлт гаргав
    37 мин
  • ФОТО: Хар дарсан жилүүдийг бүү мартагтун!
    1 цаг 13 мин
  • ТӨСӨВ 2026: Монголд болох СОР-17 бага хуралд зориулж 217.1 тэрбумыг зарцуулна
    1 цаг 55 мин
  • "Digitalization & AI in Mining Geology 2025" олон улсын хурал болж байна
    2 цаг 30 мин
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
    3 цаг 21 мин
  • Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна
    3 цаг 42 мин
  • Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах хуучнаар “Нарны титэм” барилгын “Ж” блокийн барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна
    4 цаг 5 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, цэцэг өргөнө
    4 цаг 12 мин
  • Тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр замын хөдөлгөөнд оролцоно
    4 цаг 24 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан, бороо орно
    4 цаг 34 мин
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
    15 цаг 50 мин
  • Ард түмний нийтлэг эрх ашиг дээр бид нэгдэж чаддаг байсан
    16 цаг 10 мин
  • Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо
    19 цаг 21 мин
  • Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг баталлаа
    20 цаг 6 мин
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
    21 цаг 35 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой цахим орчинд залилах гэмт хэргийн үйлдэл нэмэгдэж байна
    21 цаг 42 мин
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
    22 цаг 8 мин
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
    22 цаг 33 мин
  • ЭМЯ: Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна
    23 цаг 25 мин
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • Д.Баттүвшингийн удирддаг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ашиг 564 дахин буурчээ 
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Мөнгөний бодлого" сэдвээр МУИС-ийн оюутнуудад лекц уншлаа
  • Голомт банк AI Academy Asia нар хамтран "AI for Women 100x100" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Д.Баттүвшингийн удирддаг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ашиг 564 дахин буурчээ 
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • Өнгөрсөн наймдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа бага тунадастай 38 дахь сар боллоо
  • Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт шинэ үеийн супер компьютерын технологи нэвтэрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
  • С.Амарсайхан: Франц улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК