Дэлхийн аваргын E хэсгийн Франц, Гондурасын тоглолтын өмнө хоёр улсын сүлд дуулал эгшиглэсэнгүй. Улсаа төлөөлж оролцож буй багуудын хувьд төрийн дууллаа сонсох нь хамгийн чухал байдаг ажээ. FIFA-аас дууны системийн саатлаас болоод сүлд дууллыг эгшиглүүлж чадаагүйдээ багуудаас хүлцэл өчжээ. Энэ бол тэмцээнийг зохион байгуулж буй Бразиль улсын хувьд ичгэвтэр хэрэг гэж Францын багийн хамгаалагч Мамаду Сахо ярьсан байна.
