
Энэ амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад 118 гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэгдсэний 84-ийг нь илрүүлэн ажилласан байна. Үүнээс хулгайлах төрлийн гэмт хэрэг 38, танхайрах төрлийн гэмт хэрэг 17 бүртгэгджээ. Мөн хүний амь нас хохирсон нэг хэрэг гарсан байна. Тодруулбал, СХД-ийн 9 дүгээр хороо Баруун баян уул гэх газар хутгалуулсан хүн байна гэсэн мэдээллээр цагдаагийн байгууллагынхан очиж шалгалтын ажиллагааг хийхэд СХД-ийн 9-р хороонд оршин суух 30 настай С-ийг түүний найз болох 34 настай Б гэгч нь согтуурсан үедээ маргалдан цээжинд нь мэсний зүйлээр хүнд гэмтэл учруулан амь насыг нь хохироосон байжээ. Улмаар хэргийн газраас зугтаасан хэргийг илрүүлэн СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/