
Объектын гал түймрийн тухайд :
Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 13 дугаар гудамжинд гал гарч байна гэсэн дуудлагыг 00:23 цагт өгснөөр Аврах гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад хашаанд гэрийн эд хогшил шатаж байсныг унтраасан.
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, хашаанд гарааш шатаж байна гэсэн 05:31 цагт өгснөөр Аврах гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 9х6 метрийн хэмжээтэй манаачийн байр шатаж, 18х16 метрийн хэмжээтэй синдвичин хийцтэй гараашийн дээвэр, хананы хэсэгт тархан шатаж байсныг унтраасан.
Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 17 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06:37 цагт өгснөөр Аврах гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 3х2, 5х3 метрийн хэмжээтэй 2 ширхэг амбаар шатаж байсныг унтраасан.
Д.Ундрах /24tsag.mn/