
ДАШТ-ий G хэсэгт Герман болон Португалийн шигшээ багийн тоглолт өнөө шөнө 00:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ болно. Португалийн шигшээ багийн гол тоглогч Криштиан Роналдогийн өвдөгний бэртэл эдгэрсэн тул Германтай хийх тоглолтонд оролцох юм. Дэлхийн гурван удаагийн аварга Германы шигшээ баг нь нийт 4 удаа хоёрдугаар байранд шалгарсан амжилтаараа тэргүүлдэг ажээ. Харин Португалийн багийн хувьд 1966 онд гуравдугаар байранд шалгарч байсан нь дээд амжилт юм. Дэлхийн аваргад тогтмол амжилт гаргадаг хүчтэй багуудын тоглолт өнөө шөнө болох нь ээ.