
Мөрдөн байцаалтын явцад Б.Бямбааг багш, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх нэрийдлээр сургуулийн эзэмшил газраас хувийн компанид өгч, ямар ч тендергүй барилга бариулан сургуулиас их хэмжээний мөнгө шилжүүлсэн гэх хэрэгт шүүгдэгчээр татаад байгаа юм.
Тэгвэл шүүгдэгчээр татагдаад байгаа Б.Бямбааг өнгөрсөн наймдугаар сарын 19-нд Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэлсэн ч өмгөөлөгчийнх нь хүсэлтээр тун удалгүй батлан даалтад гаргасан юм. Гэтэл өнөөдрийн шүүх хуралд тэрбээр хүрэлцэн ирээгүй бөгөөд өвчтэй гэх шалтгааныг хэлсэн байна.
Түүнчлэн Улсын яллагч нь шүүх хурал давхацсан гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан аж. Тиймээс энэхүү хүсэлтийг нь шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүх хурлыг энэ сарын 25-ныг хүртэл хойшлуулжээ.
Д.Ундрах /24tsag.mn/