
Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн дансанд бүртгэлтэй "Т-72" маркийн танк онхолдож, хүний амь эрсэдсэн гэх мэдээлэл өчигдрөөс цацагдсан. Тэгвэл уг осол Говьсүмбэр аймгийн нутагт болсон байна. Тодруулбал, тус аймгийн Баянтал сумын нутагт Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн танк онхолдон, нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат, тус ангийн алба хаагч, ахлагч Ж нас барж, гурван хүн бэртсэн байна. Өчигдөр бид энэ талаар ЦЕГ-ын албаны хүнээс тодруулахад "Манайд ийм мэдээлэл ирээгүй. Зэвсэгт хүчний жанжин штабаас тодруул" гэсэн юм.
Ер нь энэ мэт хэргүүд ар араасаа гарч байгаа ч Зэвсэгт хүчнийхэн хав дарж, олон нийтэд мэдээлэхгүй байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)