
Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт хоёр жилийн өмнө шалгагдаж байсан Э.Баасанжаргал нарын хоёр хүнд холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны гуравдугаар шүүх хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Сэжигтэн Э.Баасанжаргалын хувьд батлан даалтад байгаа аж. Харин батлан даалтад байх үедээ дахин мансууруулах бодис худалдахаар автомашиндаа авч яваад үйлдэл дээрээ баригдсаныг эх сурвалж онцоллоо.
Д.Дуулим