
Японы "Суруга" корпорацийн хөрөнгө оруулалттай "Суруга Монгол" компанийн захирлуудын нэг Цүнэяки Хараг 2012 оны хоёрдугаар сарын 28-нд манай хууль хяналтын байгууллагаас хар тамхины хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг. Гэвч "Палас" зочид буудлын өрөөг түрээслэн амьдарч байсан түүнийг манай улсын иргэд гүтгэсэн болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байгаа юм. Улмаар уг хэргийг түдгэлзүүлсэн байсныг ЗБГХТГ-аас сэргээн шалгаж, Прокурорын байгууллага яллах дүгнэлт үйлджээ. Ийн манай улсын гурван иргэнд холбогдох хүн гүтгэсэн, хар тамхи олж авч боруулсан гэх хэрэг шүүхэд шилжсэн байна.
Д.Дуулим