
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 44 дүгээр гудамжинд Эксковатор доор хүн дарагдсан хавчуулагдсан байна гэсэн дуудлагаар нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад “Volvo-55” загварын дунд оврын Эксковатор доор 26 настай эрэгтэй дарагдаж нас барсан байжээ. Улмаар цогцосыг дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Д.Ундрах /24tsag.mn/