
Баянгол дүүргийн 5 дугаар хороо, З дугаар эмнэлгийн урд автозам дагуу гэрэлтүүлгийн шонг амтомашин мөргөж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагаар нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад “Toyota grand mark-II” загварын суудлын автомашин гэрэлтүүлгийн шонг мөргөсний улмаас жолооч 24 настай эрэгтэй төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ. Тодруулбал, жолоочийг ГССҮТ-д хүргэсэн, зорчигч овог, нэр, нас, хаяг нь тодорхойгүй эрэгтэй хавчуулагдан нас барсан байсныг замын цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд цогцосыг шилжүүлсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)