Дубай хотод амьдардаг Шахеен тэмээ хөлбөмбөгийн дэлхийн аваргад оролцож буй багуудын хэн нь ялахыг мэргэлж сууна. Дөрвөн жилийн өмнө Өмнөд Африкт болсон тэмцээний үеэр мэргэ буулгадаг наймаалж гарч шуугиан тарьж байсан юм. Тэгвэл Шахеен тэмээ энэ удаагийн тэмцээний нээлтэд Бразил Хорватыг ялна гэдгийг зөв таасан ажээ. Тэмээний эзэн Матар Аль Жабри нь хөлбөмбөгийн хорхойтон гэнэ. Тэрээр тэмээнийхээ хажууд өрсөлдөж буй багуудын нэрийг бичсэн шон өлгөнө. Харин тэмээ ялах багийн шонг түлхэж унагадаг байна. Амьтад хөлбөмбөгийн тэмцээнийг ойлгохгүй хэдий ч урьдчилан таамаглах чадвар нь хөгжсөн байдаг бололтой.

