Америк, Гана улсуудын шигшээ багийн тоглолт 2:1 харьцаатайгаар өндөрлөв. Энэ тоглолтод Ганын баг Америкт анх удаа ялагдсан юм. Тэд өмнө нь 2006, 2010 онд дараалан Америкийн багийг хожиж байжээ. Тоглолтын эхний гоолыг 29 дэхь секундэд Клинт Демпси оруулсан бол эцсийн мөчид сэлгээгээр тоглосон хамгаалагч Жон Брүүкс дахин гоол оруулж, амжилттай байв. Ганын багийн хувьд өнгөрсөн дэлхийн аваргад Уругвайд ялагдаж, хагас финалд үлдэх алтан боломжоо алдсан ажээ.




