Бразиль 2014 тэмцээн эхэлсэнээс хойш нийт 14 тоглолт болж, нэг тоглолтод дунджаар 3.2 гоол орсон байна. Дэлхийн аваргын тэмцээн дуустал энэ амжилтаа хадгалсаар байвал 1958 оноос хойших дээд үзүүлэлт болох юм. Дэлхий даяар нийт 3,2 тэрбум хүн хөлбөмбөг үзэж байгаа гэсэн тооцооллыг гаргажээ. Тоглолтуудыг шууд дамжуулахаар 48 орны 3000 ажилтан ажиллаж байна. Мөн тоглолт тус бүр дээр 38 камер байрлуулж, дуу, дүрсийн өндөр чанартайгаар дамжуулж байгаа ажээ.
