Сонгинохайрхан
дүүргийн 29 дүгээр
хороо “Драгон төвийн
гадна гар утсаа булаалгалаа” гэсэн мэдээллээр шалгахад 36 настай эрэгтэй Б-ийн, марк тодорхойгүй гар
утас 1ш, “Cyon” гар утас 1ш зэрэг эд зүйлийг Сүхбаатар дүүрэгт
оршин суух 35 настай эрэгтэй Б бусадтай бүлэглэн булаан
авсныг Бүргэд-113 чиглэлийн
ХЖА д/ч Г.Сүхбаатар, а/а М.Нямдаваа нар илрүүлжээ. Хэргийг
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 3-р хэлтэст шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/