Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн үзэж яваад харих замдаа зам тээврийн осолд орж, амь насаа алдсан хэрэг өнөөдөр 05.00 цагийн орчимд гарчээ.Талийгаач нь хоёр найзын хамт гадуур хөлбөмбөг үзсэнийхээ дараа нэг найзыгаа МУБИС-ийн орчимд буулгасан байна. Улмаар харих замдаа буюу III эмнэлгийн ойролцоо “Гранд марк 2” автомашинтайгаа осолд орж, амиа алдлаа. Харин түүнтэй хамт явсан залууг эмнэлэгт хүргэсэн. Биеийн байдал хүндхэн байгаа аж. Тухайн хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Ийм хэрэг гарсан нь үнэн. Иргэд архи согтууруулах ундааг хэтрүүлж хэрэглэхгүй байх, цаашлаад жолооны ард нойр дутуу явахгүй байхыг анхаарах хэрэгтэй байна" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)