Дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээнийг 3,2 тэрбум хүн үздэг. Энэ нь дэлхийн нийт хүн амын 46,4 хувь нь гэсэн үг юм. 1930 оноос хойш өнөөг хүртэл 34 сая шүтэн бишрэгч 772 тоглолтыг газар дээрээс нь үзээд байна. 2014 оны тэмцээнийг Бразилийн 12 цэнгэлдэхэд тус бүр 44 мянган үзнэ. Нийт 32 баг тус бүр 8 сая доллар авах бол түрүүлсэн нь 35 сая долларын шагнал авах юм. Дэлхийн аваргад Бразилийн хөлбөмбөгчин Роналдо 15 гоол оруулж, бүх цаг үеийн рекордыг эвдсэн байна. Бразиль улс нийт 19 удаа оролцсоноос 5-д нь дэлхийн аваргын цомын эзэн болжээ.
