Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Автобусны ослоор гэмтэж бэртсэн хүмүүст Засаг дарга 40 сая, Засгаас 60 сая төгрөг босгохоор шийджээ

2014-6-24
0
ЖИРГЭХ
Засаг дарга жилд 60 сая төгрөг зарцуулах ёстой ч талаас илүү хувийг нь зарлагадсан учир хохирлыг бүрэн хариуцах боломжгүй
 автобус   Энэ сарын 21-ний  07:40 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Баяндавааны адаг замд Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний “Дайчин сүх” ХХК-ний "Hyundai Bus" маркийн 0522 СҮА дугаарын автобус замын хажуу руу онхолдож ноцтой осол гаргасан.  Ослын улмаас 6 хүн нас барж, 44 хүн гэмтсэн.

Энэ ослын өмнөхөн Улаанбаатараас Багануур чиглэлд явж байсан автобус Эрдэнэ сумын нутаг Баяндавааны цаана Дөтлүүрийн даваанд автобус онхолдож зорчигдоос 10 гаруй хүн гэмтсэн байдаг.

Энэ мэт орон нутгийн замд жолооч нар техникийн бүрэн байдлыг байнга шалгах, замын нөхцөлд хурдаа тохируулан өөрийн болон зорчигчдынхоо аюулгүй байдлыг хангаж яваагүйгээс осол аваар ихээр гарч байгаа юм. Тэр дундаа том оврийн машины жолооч хурдаа хэтрүүлэх нь хэвийн үзэгдэл болсон. Тиймээс Авто тээврийн газар гэх мэт холбогдох байгууллагуудаас хөдөө орон нутгийн замд явж байгаа автобусуудад GPRS суулгаж, хөдөлгөөнд нь байнга хяналт тавьж байх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн тухайн автобусыг хөдөлгөөнд оролцож байгаа эсэхийг шалгах GPRS биш жолоочийн явж байгаа хурдыг шалгаж, 80 милл-ээс хэтэрвэл автоматаар хурдаа тохируулдаг төхөөрөмж суурилуулах нь зайлшгүй чухал байгаа юм. Мөн хөдөө орон нутгийн замд жолооч нойргүй явсанаас үүдэж бусдын амь насыг хохироох тохиолдол гардаг учир ээлжийн жолооч зэрэгт ч анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Хар зам дээр түлхүү осол аваар гарч байгаа нь жолооч нарын хайхрамжгүй үйлдэл, хурд хэтрүүлэлт их бага хэмжээгээр нөлөөлсөөр байгааг харуулж буй тод жишээ юм. Тиймээс энэ удаад гарсан томоохон ослоор жишээ татаж орон нутагт хөдөлгөөнд оролцож буй нийтийн тээврийн аюулгүй байдалд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.

Юутай ч бид энэ удаад Улаанбаатар ирэх замдаа ноцтой осолд өртсөн хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзаж дараах сурвалжлагыг бэлтгэлээ. Үр хүүхэд, хань ижил нь  осолд өртсөн хүмүүстэй уулзахад ихэнх нь "Амьд л үлдсэнд баярлаж байна" гэж байсан юм. Осолд өртөгсөдийн ихэнх нь нуруу нугас, тархи толгойндоо хүнд хэлбэрийн бэртэлтэй байгааг ч тэд онцоллоо. 

Мөн ээжийгээ алдсан зургаан сартай хүүхдийн хувьд ГССҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд түүнийг аавынх нь ах харж байгаа аж. Хүүгийн хувьд угжаа голж, эхийнхээ хөхийг хайсан байдалтай их л хэцүү байгаа гэдгийг таньж мэддэг хүмүүс нь хэлж байв. Харин аавынх нь хувьд тухайн өдөр автобусанд суугаагүй үлдсэн бөгөөд эхнэрийнхээ ажил явдлыг хийгээд үр дээрээ ч ирж чадахгүй байгаа гэнэ.

10430492_647949098625628_2781323571046530111_nСүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүдийн нэг Э.Ирэхбаяр: Засаг дарга жилд 60 сая төгрөг зарцуулах ёстой ч талаас илүү хувийг нь зарлагадсан учир хохирлыг бүрэн хариуцах боломжгүй


-Одоо яг ямар арга хэмжээ авах гэж байна. Хурлаар юу гэж шийдсэн бэ?
-Аймгийн удирдлагууд болоод Авто тээврийн газар, Зам тээврийн яам, Тэнгэр даатгал, гэмтэж бэртсэн хүмүүсийн ар гэрийнхэн шуурхай хуралдсан. Хурлаар төлөөлөгчид хэрхэн ажиллахаа тайлагнаж, ар гэрийнхэн нь ойлгомжгүй зүйлээ тодруулсан байгаа.

-Даатгалын асуудал хэрхэн зохицуулагдсан бэ?
-Нийтдээ 47 хүнээс 21 хүн даатгалд хамрагдсан байсан. Тухайн 21 хүнийг 3.5 сая төгрөгний даатгалыг "Тэнгэр" даатгалаас төлнө гэсэн. Даатгалд хамрагдаагүй 21 хүнийг "Тэнгэр" даатгалаас нийгмийн хариуцлага ухамсарлаж тухайн хүмүүст 1 сая төгрөгний тусламж үзүүлье гэдгээ хэлсэн. Гэхдээ энэ бүхэн баримтаар баталгаажих ёстой. Эмчилгээ, үйлчилгээнд ямар төлбөр зарцуулсан зэрэг.

-Засаг дарга, орон нутгийн удирдлагын хувьд ямар нэг тусламж дэмжлэг үзүүлэх үү?
-Засаг даргын өөрийнх нь эрх мэдлийн хүрээ 60 хүртэлх төгрөг байдаг юм байна. Бүтэн жилийн хугацаанд зарцуулах төсөв нь. Тэгэхээр энэ жилийн хувьд энэ зардлынхаа талаас илүү хувийг зарлагадсан байгаа гэсэн. Тиймээс бүрэн мөнгө гаргах боломжгүй. Гэхдээ засаг дарга болоод орон нутгийн удирдлагууд 40 сая төгрөгийг нь босгоё гэж шийдсэн. Харин Засгийн газраас 60 хүртэлх сая төгрөг босгож өгөөч гэж Ерөнхий сайдтай шуурхай хуралдаан хийсэн байгаа. Тиймээс засгаас олгож байгаа мөнгөнөөс гадна даатгалын мөнгө тусдаа авна гэсэн үг. Улсаас босгож байгаа мөнгө эмчилгээ, үйлчилгээ, оношлогоонд зарцуулагдана.

-Автобус компанийн хувьд ямар хариуцлага хүлээх вэ?
-Гэмтэлийн эмнэлгийн хажуугийн хувийн эмнэлэгтэй тохирч хамгийн эхэнд яаралтай эмчилгээ хийлгэх 15 хүнийг хамрагдуулах болсон. Эмчийн гаргасан дарааллаар хамгийн хүндээс эхлээд хэвтэж эмчлүүлэхээр болж байгаа. Мөн тэднийг унаагаар зөөх, ар гэрийнхнийг нь ирэхэд нь буцахад хүргэж асуудлыг шийдэж өгнө.

Аймгийн Тээвэр авто замын дарга Ж.Хүрэлсүх ослыг талаар өгүүлэхдээ  “Шаардлага хангасан болоод л хөдөлгөөнд оролцож байсан. Өглөө бүр техник ч нь үзэж, бүрэн бүтэн байдлыг нь шалгаад л гаргадаг. Чухам юунаас болж осол гарсаныг мэргэжлийн байгууллага нь олж тогтоох байх” гэх.

10430492_647949098625628_2781323571046530111_nГ.Отгонтуяа: Автобус их л хурдтай явж байсан санагдаж байна

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын иргэн, уг автобусанд сууж яваад осолдсон Г.Отгонтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

Биеийн байдал дотор доргилттой байна. Толгой, хамардаа болон дотуур гэмтэлтэй гэж гарсан.
Тухайн үед яг юу болсон бэ. Санаж байна уу?

-Би унтаж явсан. Нэг л мэдэхэд хүмүүс хашгираад эхэлсэн. Тэгээд гадаа нэлээн хол шидэгдсэн. Тэрнээс өөр юм мэдэхгүй.

-Автобус тухайн үед хурд хэтрүүлж явж байсан шинж байсан уу?
-Ер нь бүх хүн унтаж явсан болохоор янз бүрийн юм ажиглаагүй. Харин хурдтайн хувьд нэлээн хурдтай явж байсан.

-Эмнэлэгтээ хэвтэхгүй ингэж явж болж байгаа юм уу?

-Миний хувьд бусад хүмүүсээс гайгүй болохоор гадуур болон гэрээр эмчилгээ хийлгэж байна.

-Даатгалд хамрагдсан байсан уу?
Даатгалд хамрагдсан байгаа.

10430492_647949098625628_2781323571046530111_nОдоогоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа Н.Янжмаагийн ээж Н.Оюунжаргал: Миний охин бяцхан охинтойгоо уулзах гэж яваад л ийм байдалд хүрчихлээ

-Манай охин Янжмаа тэр автобусанд явсан. Охин маань одоо ямар ч хөдөлгөөнгүй дээшээ хараад л хэвтдэг болчихлоо. Нуруу нугас, хүзүү зэрэгтээ маш хүнд бэртэлтэй гэсэн.

-Охин чинь хэдтэй вэ?

-23 настай. Миний охин Мөнххаан суманд Төрийн банкинд эдийн засагч хийдэг. Тухайн өдөр Мөнххаанаас Улаанбаатар руу охинтойгоо уулзах гэж явж байсан. Охин нь ой зургаан сартай Улаанбаатарт байдаг. Амралтын өдөр таарсан учир охиноо эргэжчихээд буцах зорилготой унаанд суусан. Тэгж яваад л осолдчихлоо.

-Тухайн үед юу болсоныг ярьж байна уу?


-Араасаа хоёр дахь суудлын дунд хавьцаа сууж явсан гэсэн. Тэгээд гэнэт хүмүүс хашгиралдаад л автобус унахад нь цонх мөргөөд л ухаан алдчихсан гэж ярьж байсан. Тэрнээс хойш юу болсоныг мэдээгүй гэнэ лээ.

-Охин чинь даатгалд хамрагдсан байсан уу?

-Тэрийг сайн мэдэхгүй байна. Эгч нь өчигдөр орой гараад л өнөө өглөө ирж байна.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • Зочин (103.23.51.9)
    hariutslaga huleelee geed yah ch yum bilee
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.23.51.9)
    ene komponi chin chaavaas boon or gesen shdee
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • Zochin (202.131.226.221)
    Дайчин сүх ХХК-ийнхан хариуцлага хүлээх естой байх. Тухайн компаний үүсгэн байгуулагч Зам Тээврийн газрын дэд бүтэц хариусан дарга Д.Батбаатар, мөн Д.Нацагдорж нарт хариуцлага тооцох хэрэгтэй.
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (122.254.111.162)
    aimar yum boslon shu
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (203.169.54.45)
    орон нутгийн замд явж байгаа автобусуудыг хянадаг тусгай тогтолцоотой болоё
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.11.194.178)
    энэ орон нутгийн хот хооронд явдаг жолооч нарт сайн хяналт тавих хэрэгтэй
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.11.194.178)
    аймар юм аа
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • 123 (103.26.193.1)
    Урин дулаан зуны цаг ирж та бүхэн амралт, зугаалга, аялалаар явах гэж байна уу? Хэрэв тийм бол жуулчны бааз болон аялал зугаалга, ангийн хэрэгслийн талаарх мэдээллээ Аяны лавлах 1900 1973-аас лавлаарай.
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.20.158)
    GPRS биш GPS. 80 миль биш 80 км/цаг шүү. Улаан нойлв гар юм аа энэ Ундрах
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.2.71)
    GPRS gendee GPS baimaar iumaa ene setguulchid jaahanch gesn ium unshdag bgaasai
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • zochin (112.72.13.192)
    eroosoo joloochiin hainga hariustllagghui shuu dee? medeej joloochid eruu uusgeh n oilgomjtoi
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • naraa (112.72.13.192)
    TER ZURGAAHAN SARTAI HYLH EHIINMHEE MEEMIIG EREN SANGALZAJ BETGEREN BAIGAA NYLH HUUD MASH IH ANHAARALAA HANDUULAH HEREGTEI BAINA TER AIMSHIGIIN OSOLOOS HEG HYLH HUUHED AMID GARNA GEDEG N HOORHII DEE STAASHDAA YMAR NEGEN SOGOGTOI BOLCHIH WE DEE BITUU GEMTEL MASH AYULTAI BAIDAGAA MASG SAIN SHINJILGEEND HAMRUULJ HYNALT TAWIJ AJILLAH HEREGTEI BAINA EMCH NARAA????????????????????
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.21.106.168)
    Ослоор насан өөд болсон хүмүүсийн ар гэрт гүнээ харамсал илэрхийлж байна, Жолоочийн ур чадвар гэж байдаг, жолоочтой давхар хариуцлага тооцохыг шаардаж байна
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • н (202.21.106.109)
    Төр засаг шат шатанд маш хатуу чанга хариуцлага тооцох хэрэгтэй, мөнгө мөнгө гэх юм, тэр эмчилгээнд эхний удаа л хэрэгтэй насаараа тахир дутуу болсон хүнийг яах билээ? Төр насаар нь тэжээх хэн буруутай этгээдэд ял оногдуулж хохирлыг барагдуулах хууль гаргах хэрэгтэй, Гадаадынг улс орны жишгээр шүү дээ, Хувиараа зорчиж байсан иргэдээс гадна Өтрийн албанд ажлаа хйиж яваад осолд орж насаа тахир дутуу болсон иргэд хохироод сууж байна, Төр, хувь хүн хариуцлагаа үүрэх ёстой, Ажлаа хйиж яваад бэртсэн тахир дутуу болсон ажилтныг төр насаар нь харж эмчилж тэжээх үүрэгтэй, үүгнийг хуулинд суулгаачээ 76 гишүүнээ, Тахир дутуугийн тэтгэмж гэж өчүүхэн мөнгөөр хуурдаг, Одоо Монголын Засгийн газар ажиллах сэрэх цаг нь болжээ
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • ganbayar (202.179.20.229)
    ongots unahad nisehiin kompani undur tulburt unaj hohiral baragduuldag. Avtobusaar teever hiideg kompani yah ve
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • mongol hun (202.179.8.14)
    ongorson shono zamiin uudees irlee ter tavisan zam odoo tam bolood bna. hariutslaga tootsoots chee.ene ulsad ezen gej bna uu?. bgaa bol TV,RADIOGOOR gargaj ard tumendee oilguulaach.
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (27.123.213.133)
    э бурхан минь энэ төр засаг ард түмнийхээ төлөө юм хийгээчээ дайн болж байгаа юм шиг үхэх юм.Нэг ч хариуцлага хүлээх эрхтэн дархтан алга. УБ.Дарханы зам ёстой там маш их аваар осол гарч эрдэнэт хүний амь үрэгдэж байгааг анхааралдаа аваачээ.
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
    • Ёстой үнэн хариуцлага тооцох хэрэгтэй.
      2014 оны 06 сарын 24
  • Зочин (103.11.194.34)
    daatgalaa oligtoi hiilgeechee, dandaa tatvar tulugchdiin mongo
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.26.193.5)
    ЗӨВ ШҮҮ НИЙТ 100 САЯ ТӨГРӨГ ТЭНГЭР ДААТГАЛ ХХК 3 САЯ ТЭРБУМ ТӨГРӨГ ӨГНӨ ГЭСЭН ШҮҮ
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    8 цаг 59 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    9 цаг 52 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    9 цаг 55 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    9 цаг 58 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    10 цаг 2 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    10 цаг 36 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    10 цаг 39 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    11 цаг 34 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    12 цаг 38 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    12 цаг 48 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    15 цаг 42 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    15 цаг 53 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    16 цаг 9 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    16 цаг 18 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    16 цаг 21 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    16 цаг 25 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    16 цаг 58 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    17 цаг 15 мин
  • "Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээнд оролцох Монголын 56 жүдоч
    18 цаг 11 мин
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
    18 цаг 16 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК