Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын дэд сайд ноён Янг Хьюн Чой Монгол улсад айлчилж байна

2014-6-26
0
ЖИРГЭХ

0-000dsc_3032Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын дэд сайд ноён Янг Хьюн Чой тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 24-27-ны өдрүүдэд Монгол улсад албан ёсны айчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд хоёр улсын Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан Зөвлөлдөх ажлын хэсгийн гуравдугаар хуралдаан өнөөдөр /2014.06.26/ Улаанбаатар хотноо боллоо.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Сөүл төсөл”-ийг хоёр тал амжилттай хэрэгжүүлж ирснийг тэмдэглээд энэ оны 4 дүгээр сараас эхлэн таван эмнэлгийн 24 эмч сургалтад хамрагдаад байгааг онцлов.

Мөн “Сөүл төсөл”-д тусгагдсан бусад үйл ажиллагаануудын нэг болох “Зочин профессорын хөтөлбөр”-ийг 2014 онд туршилтын журмаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэрэгжүүлж эхлэхээр хоёр тал харилцан тохиролцсоны дагуу нийт 8 профессор ирж ажиллаж, манай эмч, мэргэжилтнүүдийг өөрсдийн ажлын байран дээр нь гардан сургалт явуулсан нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулахад чухал ач холбогдолтой болсныг хэллээ. 
0-000dsc_3032
Ноён Янг Хьюн Чой энэ удаагийн уулзалтыг хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаанд томоохон ахиц, дэвшил гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

2011 оны 8 дугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон БНСУ-ын ЭМНХЯ хоорондын хамтран ажиллах Тохиролцоонд гарын үсэг зурсан. 
0-000dsc_3032
Тохиролцооны 4 дэх хэсэгт заасан “Сөүл Төсөл”-ийн хүрээнд Солонгосын эмнэлгийн эмч, мэргэжилтэн болон шинжээчид Монголын анагаах ухааны сургуульд зөвлөгөө өгөх хөтөлбөр, эрүүл мэндийн чиглэлээр зочин профессоруудын хөтөлбөр хэрэгжүүлэх, Монголын эмч, мэргэжилтнүүдэд зориулсан эмнэл зүйн урт болон богино хугацааны сургалт зохион байгуулах болон бусад үйл ажиллагаанууд тусгагдсан юм.

Үүнд тусгагдсаны дагуу хоёр улсын эрүүл мэндийн Дэд сайд нараар ахлуулсан Зөвлөлдөх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан. “Сөүл төсөл”-ийг 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхлэхээр шийдвэрлэсэн бөгөөд хуралдааны төгсгөлд уг төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Шастины нэрэмжит төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Солонгос улсын Ионсей эрүүл мэндийн төв, Тэжон Сон эмнэлэг, Вонгуан их сургуулийн эмнэлэг, Хьюндай эмнэлгийн удирдлагууд тус тус гарын үсэг зурсан. 
0-000dsc_3032
2012 oнд хэрэгжүүлэх үндсэн үйл ажиллагаа нь Монголын эмч нарыг Солонгос улсад эмнэл зүйн урт хугацааны сургалтад хамруулах үйл ажиллагаа байсан бөгөөд үүний дагуу Монгол улсын дээрх дөрвөн эмнэлгийн 19 эмч 6 сарын хугацаатай Солонгосын дөрвөн эмнэлэгт эмнэл зүйн сургалтад хамрагджээ.

Энэ удаагийн уулзалтын хүрээнд гурван асуудлыг хэлэлцсэн. 2015 онд БНСУ-д сургах Монголын эмч нарын эмнэл зүйн сургалтын хугацаа болон эмч нарын тоог тохирох, “Зочин профессор” хөтөлбөрийг аль эмнэлэгт, хэзээ эхлүүлэх болон эмнэлгийн тоног төхөөрөмж, инженерийн сургалтын хөтөлбөртэй болох зэрэг асуудлыг хөндөж, санал солилцсон юм.

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа эмнэл зүйн сургалтыг 2015 оноос эхлэн эмнэлэг бүрээс багаар нь 3 болон 6 сарын хугацаатайгаар сургах хүсэлтэй байгаагаа хэлээд хугацааны хувьд өөр байлгаж байгаа нь эмнэлгүүдийнхээ хүний нөөцийн чадавхийг харгалзсан болохоо дуулгав.  
0-000dsc_3032
Харин “Зочин профессор” хөтөлбөрийг Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвд долоо, долоо хоногийн хугацаатай хэрэгжүүлэх саналаа уламжилсан.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын дэд сайд ноён Янг Хьюн Чой дээрх саналуудыг нааштай шийдвэрлэх тал дээр анхаарлаа хандуулахаа илэрхийлээд төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал санаачлага гаргаж байгааг сайшаав. Мөн тэрээр эмнэл зүйн сургалтыг сайжруулах үүднээс өмнө нь сургасан эмч нарыг давтан сургалтад хамруулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа гэлээ. 
0-000dsc_3032
Уг зөвлөлдөх хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь эмнэлгийн тоног төхөөрөмж, мэргэжлийн инженерүүдийн сургалтын хөтөлбөрийн тухай байлаа.

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэлэхдээ, “Сүүлийн 20 гаруй жил манай улс олон орны тоног төхөөрөмжийг худалдаж болон хандиваар авсан ч инженерүүдийнхээ сургалтыг орхигдуулж ирсэн нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай хүргэхэд олон асуудлыг дагуулж байна. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас энэ онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөндөө эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээний төвийг байгуулахаар тусгасан. Манай томоохон эмнэлгүүдэд 1-3 мэргэжлийн инженер ажиллаж байна. Тэдгээр инженерүүдээ Сөүл төслийн хүрээнд богино хугацааны сургалтад хамруулах сонирхолтой байна” гэв. 
0-000dsc_3032
Энэ саналыг ноён Янг Хьюн Чой найрсгаар хүлээн авч хоёр төрлийн боломж байгааг хэллээ. Тодруулбал, Сөүл төслийн хүрээнд одоо сургагдаж байгаа эмч нартай хамт инженерүүдээ баг болгон сургах, мөн зөвхөн инженерүүдэд зориулсан тусгай сургалтын хөтөлбөрт хамруулах боломжтой ажээ.

Дээрх асуудлуудыг хэлэлцэж, талууд санал солилцсоны дараагаар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын дэд сайд ноён Янг Хьюн Чой нар зөвлөлдөх хуралдааны протоколд гарын үсэг зурлаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (182.160.34.108)
    Ih saikhan uulzalt boljee. Manai eruul mendiin salbariin udirdlaguud jaakhan turna baigaa? So chuud ih turankhai baina shuu. Yaam bolon emnelgiin emch ajiltnuud turj jingee barij øørchløltøø øørøøsøø ehleesei!!!
    2014 оны 06 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    3 цаг 57 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    4 цаг 49 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    4 цаг 52 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    4 цаг 55 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    5 цаг 0 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    5 цаг 34 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    5 цаг 37 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    6 цаг 32 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    7 цаг 36 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    7 цаг 46 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    10 цаг 40 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    10 цаг 51 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    11 цаг 7 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    11 цаг 16 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    11 цаг 19 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    11 цаг 23 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    11 цаг 56 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    12 цаг 13 мин
  • "Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээнд оролцох Монголын 56 жүдоч
    13 цаг 9 мин
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
    13 цаг 14 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК