
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн VI хорооны дөрөвдүгээр
байранд 25 настай Б.Ган-Очир нь эхнэр Х-тэйгээ муудалцаж, хүйтэн мэс
буюу хайчаар хэд хэдэн удаа хатгаж амь насыг хөнөөсөн байдаг. Эх
сургвалжийн мэдээлснээр Б.Ган-Очир энэхүү аймшигт хэргийг эхнэр Х-ийг
нь эгчийхэн нүдэн дээр үйлдэж, эгчийн амь насыг хөнөөхийг завдсан байдаг. Тэгвэл энэ хэргийн шүүх хурал өнөөдөр 10.00 цагаас Баянүрх дүүргийн эрүүгийн нэгдүгээр шүүх дээр болох юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)