
Энэ сарын 5-ны өдөр моринд өшиглүүлснээс болж дотуур цус алдаж, хүнд
гэмтэл авсан Б.Мөнхтуяа гэх бүсгүй Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт
хүргэгдэн иржээ. Улмаар яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн онош
тавьсан боловч мэс засал хийх эмч байхгүйгээс таван цагийн дараа 31-хэн
настай бүсгүй дөрвөн нялх хүүхэд болон ханиа орхин хорвоогоос одсон
харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач М-ийн ар гэрийнхэн Булган аймгийн
Нэгдсэн эмнэлгийнхэнд туйлын гомдолтой байгаа бөгөөд гомдлоо Эрүүл
мэндийн сайдад уламжилжээ. Тэдний хэлж буйгаар "Талийгаачийн хагалгаа учир битүүлэг болсон. Бас эмч нарын хайхрамжгүй байдлаас цаг алдсан" гэж үзэж байгаа аж.
Д.Дуулим