
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн VI хорооны дөрөвдүгээр байранд 25 настай Б.Ган-Очир нь эхнэр Х-тэйгээ муудалцаж, хүйтэн мэс буюу хайчаар хэд хэдэн удаа хатгаж амь насыг хөнөөсөн байдаг.
Тэгвэл Б.Ган-Очирт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн нэгдүгээр шүүхэд өнөө өглөө 10.00 цагаас эхэллээ. Шүүх хурал үргэлжилж байгаа бөгөөд дөнгөж сая завсарласан байна.
Д.Ундрах /24tsag.mn/