
Дүүргийн 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Батад холбогдох эрүүгийн хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээс өнөөдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ. Шүүгдэгч Ц.Бат нь МИАТ ХК-ний Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа буюу 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд цахим сүлжээ болох Твиттер хуудсаар Монгол Улсын Зам тээврийн сайд А.Гансүхийн нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүтгэлгийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ЭХТА-ийн 111 дүгээр зүйлийн 111.2 дах хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн байна.
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх
Сэтгэгдэл (3)