“АПУ” ХК-ийн гэрээт борлуулагч, “Алтан тэвш” дэлгүүрийн эзэн Б.Алтанхуяг гэх
залуу 8 сая орчим төгрөгийн бараатай, бэлэн 4 сая төгрөгтэй борлуулалт хийж
яваад энэ сарын 15-наас хойш сураггүй алга болсон. Түүнийг эрэн,
хайх ажиллагаа 15 хоногийн хугацаанд үргэлжилсэн бөгөөд эрлийн баг таагүй
мэдээтэй иржээ. Тодруулбал, борлуулагч залуугийн цогцсыг өчигдөр 17.00 цагийн
үед Налайхын уурхайгаас олсон байна.Баянзүрх дүүргийн Эрүүгийн цагдаагийн тасгаас зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг гарган мөрдөх ажлыг явуулж, эрэн хайх ажиллагааг улс даяар эхлүүлээд байсан. Эрлийн ажиллагаанд цагдаагийн 450 албан хаагч оролцсон бөгөөд тус дүүргийн цагдаа нар ашиглагдахаа байсан далд уурхайгаас амиа алдсан эрэгтэй хүний цогцос олж, Б.Алтанхуягийн ар гэрийнхнээр цогцсыг таниулж мөн болохыг ийн тогтоожээ.
Талийгаач Б.Алтанхуягийн ар гэрийнхэн хэлэхдээ “Цагдаагийн байгууллага амиа алдаад 10 гаруй хоносон эрэгтэй хүний цогцос олсон тухайгаа бидэнд мэдэгдсэн. Тэгээд таниулах ажиллагаа явуулсан. Тэр цогцос манай хүний цогцос мөн байсан. Эдэлж хэрэглэж, өмсөж, зүүж явсан бүх зүйл нь таарч байна. Гэхдээ задлан шинжилгээгээр бүр нарийн сайн тогтоогдох байх” гэв.
Тэгэхээр цагдаагийн байгууллага 10 хоногийн өмнө нэгэн цогцос олж тэр нь Б.Алтанхуягийн цогцос мөн эсэхийг тогтоож чадахгүй байсаар өчигдөр шинжилгээгээр тогтоосон нь энэ ажээ.
Тэрээр алга болсон өдрөө “УНК 29-83” улсын дугаартай ачааны микробустай түгээлт хийхээр явсан байдаг. Гэвч одоогоор машин нь олдоогүй байгаа юм.
Талийгаачийн
хувьд 2-14 насны гурван хүүтэй. Тухайн өдөр эхнэр нь хоёр багатайгаа эмнэлэгт
хэвтэж байжээ. Талийгаачийг алга болох үед эхнэр нь гар утас руу залгатал утсаа
авахгүй байсаар 16.00 цагийн үед эхнэрийнхээ утас руу “Одоохон” гэж мессеж
бичсэн байдаг. Гагцхүү талийгаач мессэж бичдэггүй хүн учир энэ мэссэж эхнэрийнх
гайхшралыг төрүүлж, санааг нь зовоож байжээ.
Тухайн үед Гацуурт, Хонхор, Төв аймаг, Цайз, Улаанхуаран, Толгойт зэрэг газруудаар Богд уулын ам зэргээр эрлийн баг талийгаачийг идэвхтэй хайж байсан бөгөөд Налайх руу явна гэж тооцоолоогүй байсан ч ийн уурхайгаас түүний цогцос олдоод байна.
Д.Дуулим























































Сэтгэгдэл (13)