Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин бүсгүйчүүд халуун ус цацаж
бие биенээ түлсэн хэрэг шүүхээр шийдэгдэх хүртлээ хурцадсан юм. Улмаар
өнөөдөр Сонгино хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх танхимд уг
хэргийг хэлэлцэхээр болсон ч шүүх хурал хойшиллоо. Шүүх хуралд жүжигчин
Д.Оюунтуул хүзүүгээ битүү ороосон байдалтай ирсэн бол, Алдармаа нүүрээ
нуух янзтай малгай өмсөж иржээ. Мөн “Шинэ үе” продакшны захирал Боёо
жүжигчдийнхээ хамтаар ирсэн нь олныг гайхшруулаад авав.Юутай ч хэргийн талаар Боёогийн байр суурийг тодруулахад "Хэрэг шүүхээр бүрэн шийдвэрлэгдээгүй байхад бид байр сууриа илэрхийлэх боломжгүй. Хоёр гишүүний маань хувьд аль аль нь хамтлагаасаа гараагүй" гэв. Харин хамтлагийн гишүүд нь энэ хэрэг аль алинд нь халгүй сайнаар шийдэгдчихээсэй гэж байв.
Д.Дуулим























































Сэтгэгдэл (1)