Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс ихээхэн хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгагдаад байгаа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх болон М.Тулга нарыг цагдан хориод хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд тэднээс хоёр удаа байцаалт авсан байдаг. Мөн М.Тулгын биеийн байдал муудаж, хоёр хөл нь мэдээгүй болсон юм. Учир нь тэрээр 2010 оноос эхлэн нурууны өвчтэй байсан нь хорих ангид сэдэрсэн. Улмаар М.Тулгын ар гэрийнхэн болон өмгөөлөгч Ц.Баасандорж нар батлан даалтад гаргаж, эмнэлэгт хэвтүүлэх хүсэлт гаргасан ч АТГ-ын байцаагч, комиссор Н.Золжаргал хүлээн аваагүй. Харин “Сонгдо” эмнэлгийн эмч Болдсайхан яаралтай эмнэлэгт хэвтүүлэх эмчийн дүгнэлт гаргаснаар М.Тулгыг “Сонгдо” эмнэлэгт шилжүүлжээ. М.Тулга тус эмнэлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээ аван хэвтэн эмчлүүлж байна. Б.Бат

























































Сэтгэгдэл (4)