"Хүсэл зорилгоо нэгтгэе" үндэсний хөдөлгөөнөөс “Бидний итгэж байсан Ардчилал хоёр нам дамжсан авлигачдын гарт 25-хан насандаа таалал төгсч, бидэнд хүнд гарз тохиолдлоо” гэсэн эмгэнэлийн хуудсыг гишүүдэд өнөөдөр тараажээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн М.Зоригт өөрийн твиттер хуудсандаа “Хэн өгснийг нь мэдээгүй” хэмээн зурагтай нь жиргэжээ.
"Хүсэл зоригоо нэгтгэе" хөдөлгөөн нь хорин нэгэн ТББ-аас бүрдсэн улс төрийн үйл ажиллагаа явуулдаг газар билээ.
























































