Серби болон Албанийн тоглолтын үеэр эмх замбараагүй байдал үүсчээ
“Евро 2016” –ийн урдчилсан шатны тоглолтууд үргэлжлэн явдагдаж байна. Сербийн нийслэл Бельград хотод болсон Серби болон Албаний шигшээ багийн тоглолтыг дундаас нь цуцалсан байна. Өнгөрсөн шөнө явагдах ёстой байсан тус тоглолтын нэгдүгээр үеийн төгсгөлд Албаны төрийн далбааг зүүсэн аппарат талбайд орж иржээ. Сербийн хөлбөмбөгчин Митрович уг далбааг авах үед эсрэг багийн тамирчин эсэргүүцэл үзүүлснээс болж, үймээн эхэлжээ. Үүнээс өмнө тоглогчдын дунд бага зэрэг маргаан гараад байсан юм. Талбайд эмх замбараагүй байдал үүсч шүүгч Мартин Аткинсон 41 дэх минутад тоглолтыг зогсоожээ. Тоглолтыг зогсоох хүртэл хоёр баг хараахан гоол оруулж амжаагүй байжээ.
Сэтгэгдэл (1)