
“Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 6.1.3,
22.1, “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 28.1, 63.1.5, “Аж ахуйн
үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 10.1.1, “Банкны
тухай хууль”-ийн 6.2, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монгол
банкны Ерөнхийлөгчийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 85/А-106
дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Кастодианы тусгай зөвшөөрлийн
болон үйл ажиллагааны журам”-ын 2.1 дэх хэсгийг үндэслэн Санхүүгийн
зохицуулах хорооны 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 388 дугаар
тогтоолоор “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д үнэт цаасны зах зээлд
Кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байна.