Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд өнөөдөр гарсан хоёр хээрийн гал түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, сумын мэргэжлийн нийт 143 хүн, 24 автомашинтайгаар ажиллаж байна. Үүнд:
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн хогийн цэгээс 10:40 цагт гарсан хээрийн түймэр,
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Бадрах” III багийн “Бор-Өндөр" гэдэг газар 20:30 цагт бүртгэгдсэн хээрийн түймрийг унтраах ажиллагааг тус тус зохион байгуулж байна.



















































