Энэ жил нийслэлийн хэрэгцээний нөөцийн махыг 21 компани бэлтгэжээ.
Эдгээр 21-ийн нэг нь үнэндээ компани ч биш, сургууль байгаа нь сонин.
Өөрөөр хэлбэл 21 компанийн нэрсийн жагсаалтад “Хүнсний коллеж” гэж
байгаа юм. Энэ нь Хан-Уул дүүрэгт байдаг Хүнсний технологийн коллежийг
хэлж буй бололтой. Монголд хөнгөн, хүнсний салбар эрчимтэй хөгжиж,
зөвхөн энэ салбарыг дагнан хариуцсан аварга яам

Энэ жил нийслэлийн хэрэгцээний нөөцийн махыг 21 компани бэлтгэжээ. Эдгээр 21-ийн нэг нь үнэндээ компани ч биш, сургууль байгаа нь сонин. Өөрөөр хэлбэл 21 компанийн нэрсийн жагсаалтад “Хүнсний коллеж” гэж байгаа юм. Энэ нь Хан-Уул дүүрэгт байдаг Хүнсний технологийн коллежийг хэлж буй бололтой. Монголд хөнгөн, хүнсний салбар эрчимтэй хөгжиж, зөвхөн энэ салбарыг дагнан хариуцсан аварга яам (Хөнгөн хүнсний аж үйлдвэрийн яам) ажиллаж байсан 70-аад онд байгуулагдсан Хөнгөн хүнсний техникумын суурин дээр бий болсон сургууль юм. “Мах импекс”-ээс авахуулаад аварга компаниудтай мөр зэрэгцэн мах бэлтгэж нийтийн хэрэгцээг хангахад хувь нэмрээ оруулж буй нь энэ сургуулийн зангаргыг харуулж буй биз. Нөөцийн махыг бэлтгэсэн 21 компанийн нэрсийг энд энгийн сонирхуулахад:
1. “Мах импекс” ХК
2. “Жаст-Агро” ХК
3. “Баатарууд тэнгэр” ХХК
4. “Мах экспорт” ХХК
5. Багахангайн махны үйлдвэр
6. “Тайж трейд” ХХК
7. “Баруун Монгол интернэйшнл” ХХК
8. “Соотон” ХХК
9. “Давшилт трейд” ХХК
10. “Саян-уул” ХХК
11. “Монгол мах экспо” ХХК
12. “Стандарт мах” ХХК
13. “Монгема” ХХК
14. “Сэргэн мандал” групп
15. “Тэс шим” хоршоо
16. “Нэмэр их” ХХК
17. “Хүнс трейд” ХХК
18. “Капитал маркет” ХХК
19. Хүнсний коллеж
20. “Мик маркет” ХХК
21. “Эй энн ди эм” ХХК
Нөөцийн махыг ирэх Даваа гарагаас эхлэн долдугаар сарын нэгэн хүртэл нийслэлийн есөн дүүргийн 319 дэлгүүр буюу хороо тус бүрт 2-3 цэгээр худалдах бөгөөд үхрийн мах 3700, хонины мах 3200, ямааны мах 2600 төгрөгийн үнэтэй байх юм. 1, 2, 3 кг-аар жижиглэн савласан махыг “Нөөцийн мах” гэсэн хаяг, шошготой нийлүүлнэ.