Томск мужийн эмнэлгийн эмч нар мягмар гаригт 6,4 кг жинтэй хүүхдийг эх барин авчээ. Энэ тухай мужийн захиргааны хэвлэлийн албанаас уламжсан бөгөөд анагаах ухааны хэллэгээр бол 5 кг жингээс давсан төрөлтийг аварга гэж нэрлэдэг байна.

Томск мужийн эмнэлгийн эмч нар мягмар гаригт 6,4 кг жинтэй хүүхдийг эх барин авчээ. Энэ тухай мужийн захиргааны хэвлэлийн албанаас уламжсан бөгөөд анагаах ухааны хэллэгээр бол 5 кг жингээс давсан төрөлтийг аварга гэж нэрлэдэг байна. Ийм хүүхэд 1500-аас 1 төрөх тохиолдол байдаг байна. Одоогийн байдлаар эх, хүүхэд хоёрын биеийн байдал сайн байгаа бөгөөд ойрын үед эмнэлгээс гарах төлөвтэй байгаа гэнэ. Нэмж хэлэхэд өнгөрсөн онд Оросын Владивосток хотод 5.2 кг жинтэй, 60 см өндөртэй хүү мэндэлж байсан ба дээд амжилт нь мөн онд Хабаровск мужид төрсөн 7.2 кг жинтэй хүү юм байна.
Б.Ням