Өглөөний 11 цагт зарлагдсан Засгийн газрын ээлжит бус
хуралдаан 12 цагаас болж хойшилсон. Гэсэн ч дахин хойшлуулж 14 цагаас хурлаа
эхлүүлэхээр товлов. Энэ хурлаар шатахуун болон өргөн хэрэглээний барааны үнийг
тогтвортой байлгах зөв бодлого явуулж чадаагүй
хоёр, гурван агентлагийн дарга нарт хариуцлага тооцох тухай хэлэлцэхээр
төлөвлөөд буй юм. Үүнд Газрын тосны газрын дарга Ч.Амарсайханыг огцруулах
асуудал орж байна.

