Монгол хэл, бичгийн судлаач
Б.Элбэгзаяа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд сонгодог монгол бичгээр өөрийн
гараар бичиж урласан Үндсэн хуулийг өчигдөр гардуулж өглөө. Хүмүүн
бичиг" сонины Хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажилладаг тэрбээр
ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ой тохиож байгаа энэ өдөр
үндэсний бичгээр бүтээсэн Үндсэн хуулийг төрийн эрх барих дээд
байгууллагын да

Монгол хэл, бичгийн судлаач Б.Элбэгзаяа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд сонгодог монгол бичгээр өөрийн гараар бичиж урласан Үндсэн хуулийг өчигдөр гардуулж өглөө. Хүмүүн бичиг" сонины Хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажилладаг тэрбээр ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ой тохиож байгаа энэ өдөр үндэсний бичгээр бүтээсэн Үндсэн хуулийг төрийн эрх барих дээд байгууллагын даргад хүлээлгэн өгч байгаадаа бэлэгшээж буйгаа илэрхийлэв. Судрын аргаар бүтээсэн энэхүү Үндсэн хуулийг бүтээхэд хоёр cap гаруйн хугацаа зарцуулсан аж. Үндсэн хуулийн шоголыг Энэтхэгийн хүрээ суман модоор урлаж, нүүрэн дэх Монгол Улсын сүлд болон Монгол Улсын Үндсэн хууль гэсэн үгсийг есөн эрдэнээр бүтээн, бодон гуулиар урлан, алтаар шаржээ. Хуудасны тоо 92-оор төгссөн нь шинэ Үндсэн хуулийг баталсан 1992 онтой давхацсан онцгой тохиолдол болсон байна. 800 гаруй жилийн турш монгол бичгээр төрийн хэргийг хөтөлж байсан монголчууд Үндсэн хуулиа гар бичмэлээр бүтээсэн нь түүхэндээ анхных юм байна. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Үндсэн хуулиа үндэсний бичгээр анх удаа урласан Б.Элбэгзаяад баяр хүргэж, өөрийн "Ёс зүйт төр" номоо гардуулсан нь оюуны үнэт бүтээлүүдийн солилцоо боллоо.
Т.Энхэлээ