Засгийн газар шатахуун борлуулдаг компаниуд зориудаар үнээ нэмсэн гэж
үзсэн тул тэдгээр компаниудад хариуцлага тооцохоор болжээ. Хуулийн
дагуу бол тухайн компанийн жилийн орлогын 1,5-6 хувиар торгоно гэж
заасан байдаг аж. Тиймээс энэ удаа улсын байцаагчийн дүгнэлтээр компани
тус бүрийг жилийн орлогынх нь зургаан хувиар торгох аж.

Засгийн газар шатахуун борлуулдаг компаниуд зориудаар үнээ нэмсэн гэж үзсэн тул тэдгээр компаниудад хариуцлага тооцохоор болжээ. Хуулийн дагуу бол тухайн компанийн жилийн орлогын 1,5-6 хувиар торгоно гэж заасан байдаг аж. Тиймээс энэ удаа улсын байцаагчийн дүгнэлтээр компани тус бүрийг жилийн орлогынх нь зургаан хувиар торгох аж. Өмнө нь компаниудыг ийм их хэмжээний мөнгөөр торгож байгаагүй бөгөөд дээрх компаниудын торгууль нийлээд 20 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулна гэж Засгийн газар тооцоолсон байна. Хэрэв торгуулиа төлөхгүй бол шатахуун импортлох эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авна гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
Б.Баяр