Өчигдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Нэгдүгээр сургуулийн гадаа сурагчдыг дээрэмдсэн хэрэг гарчээ. Хэргийн газарт цагдаагийн алба хаагчид очиход, Хан-Уул дүүргийн тавдугаар хороонд орших суух тавдугаар ангийн сурагч Н-ийг найзуудтайгаа явж байхад нь тус дүүрэгт оршин суух 13 настай Э бусадтай бүлэглэн мөнгө бусад эд зүйлийг нь дээрэмдэж байсан аж. Хүүхдүүдийг саатуулан, хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Б.Чимэг