Мах бэлтгэн нийлүүлэх 21 аж ахуйн нэгжийн нөөцөлсөн 12 тонн махыг мэргэжлийн байгууллагаас чанарын хувьд боломжийн хэмээн дүгнэснээр өнөөдрөөс эхлэн худалдаалж эхэллээ. Есөн дүүргийн 319 дэлгүүр, хороо тус бүрийн 2-3 цэгт худалдаалагдаж буй махны үнэ үхрийн нэг кг мах 3700, хонь 3200, ямаа 2600 төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Ингэснээр иргэд зун болтол хямд үнэтэй мах хэрэглэх боломжтой болжээ.
Б.Чимэг