Казахстан улсын Алматы хотод зохиогдож буй жүдо бөхийн тэмцээнд манай бөхчүүдээс өнөөдөр П.Лхамдэгд,
Б.Тэмүүлэн, Н.Түвшинбаяр нар
барилдаж байна. Харин Олимпийн аварга
Н.Түвшинбаярын жинд 15 орны бөхчүүд өрсөлдөж байгаа аж. Тэрбээр эхний тойрогтоо Бельгийн бөх Ван
Дер Гийстийг ялсан бол дараагийн
тойрогт Голландын нэрт жүдоч Грол Хэнктэй учраа таараад байна. Харин -100 кг-д
барилдсан Б.Тэмүүлэн эхний тойрогтоо ялагдаж тэмцээнийг цааш үргэлжлүүлэх
боломжгүй болжээ.