Импортолдог өндгөөр нь сайн мэдэх Эрхүүгийн “Белореченское” компани Улаанбаатарт мах боловсруулах, лаазлаж нөөшилсөн бүтээгдхүүн үйлдвэрлэх хамтарсан төслийн талаар хэлэлцээ хийж байна. Ойролцоогоор 90 сая рубль буюу 4 тэрбум төгрөгөөр босох энэ үйлдвэрийг Монголын ямар компанитай хамтран байгуулах гэж байгаа нь одоогоор тодорхой бус байгаа юм.
Сард 100 тонн мах боловсруулж, жилд 1120 тонн консерв үйлдвэрлэснээр 5 жилийн дараа өртгөө нөхөх энэ үйлдвэр бүтээгдхүүнээ ОХУ, тухайлбал Эрхүү мужид борлуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Орост энэ төрлийн бүтээгдхүүний үнэ, эрэлт ямар байдгийг харгалзан үзэх юм бол энэ нь тун ирээдүйтэй бизнес юм. Монголын мах, махан бүтээгдхүүнд Оросын зүгээс эрүүл ахуй, хорио цээр, татварын хаалт хориг байнга тавьдаг байсны цаад шалтгаан одоо тайлагдаж байна гэж үзэх хүмүүс ч Улаанбаатарт байна. “Тэд өөрсдийн оролцоотой бизнес хийхийн тулд манай экспортод хориг тавьдаг байх магадлалтай л юм” гэж нэрээ хэлэхийг хүсээгүй бизнесмен “24 цаг”-т хэлэв.

Улаанбаатар дахь Эрхүү мужийн төлөөлөгчийн газрын тэргүүн Е.Лиштованный “Интерфакс-Сибирь” агентлагт мэдэгдэхдээ, хамтарсан төсөл Эрхүү муж болон Монгол улсын Засгийн газруудын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжих болно гээд хамтарсан үйлдвэр Монголд 50 ажлын байр бий болгохыг дашрамд дурдсан байна. Мал, махаар баян ч тэр нь таваарлаг шинж чанаргүй тул Монголын үе үеийн засгийн газар болоод улс төрийн намууд малчдын орлогыг махны экспортоор дэмжинэ хэмээн амлаж ирсэн билээ. Харин үүнд нь Монголын махан бүтээгдхүүнийг олон улсын зах зээлд гаргахад эрүүл ахуй, чанар, стандартын шаардлага хангах шалгуур үргэлж саад болсоор ирсэн юм. Өнгөрсөн 7 хоногт Увс аймгийн “Бум Номин” ХХК Оросын Тува руу 36 тонн мах экспортолсон боловч буцаагдсан тухай “24 цаг” мэдээлж байсныг сануулъя. Энэ хоригийн шалтгааныг нийлүүлэгч компани шаардлагатай бичиг баримт бүрдүүлээгүй гэж Тувагийн мэргэжлийн хяналтын газар тайлбарлажээ.
Энэ мэдээлэлтэй зэрэгцэн Буриадын Хөдөө аж ахуйн хорио цээрийн хяналтын алба шүлхий нэвтрэхээс сэргийлэн Монголын талаас нэвтрүүлэх малын гаралтай бүтээгдхүүнд тавих хяналтаа эрс чангатгах болсноо зарлалаа. Ялангуяа зорчигчдын гар тээшин дэх үзлэгээ хатуу чанд хяналттай болгоно гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 16-наас 22-ны өдөр хүртэлх ганц 7 хоногийн дотор хилийн Наушки өртөөн дээр “Бээжин-Москва”, “Улаанбаатар-Москва” галт тэрэгний монгол, хятад зорчигчдын гар тээшнээс холбогдох бичиг баримтгүй 162,3 килограмм махан бүтээгдхүүн, 176 ширхэг нугасны өндөг Оросын гаальчид хураан авчээ. Долоо хоногийн туршид хэд хэдэн галт тэрэгний цуваанаас хураан авсан мах, хиам, өндөгний тоо хэмжээ гэхэд ийм цөөн тоотой байгаа нь “холбогдох бичиг баримтгүй” тэдгээр бүтээгдхүүн нь ихэвчлэн зорчигчдын замын хүнс байж мэдэх эргэлзээ дагуулж байна.
Харамсалтай нь 36 сая толгой малтай Монгол Улс стратегийн чухал бүтээгдхүүн болох махаа стандартын түвшинд боловсруулах, малаа эрүүлжүүлэх асуудлыг бие даан шийдвэрлэх боломжгүй бололтой. Өнгөрсөн 7 хоногт Биокомбинатын шинэчлэлд туслах Унгарын төлөөлөгчид Улаанбаатарт ажиллав. Манай тал унгаруудын бэлэглэсэн комбинатыг бэлэглэсэн эздийнх нь 25 сая доллараар шинэчлүүлэх гэж байгаа билээ. Хэрвээ биокомбинат бүрэн шинэчлэгдэж, мал сүргээ орчин үеийн вакцинаар элдэв халдварт өвчнөөс сэргийлж чаддаг болбол энэ нь “махны экспорт” гэдэг үлгэрийг үнэнд ойртуулахад том алхам болох юм.
Мөн “Таван эрдэнэ” хөтөлбөр санаачлан баталсан Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д хийсэн айлчлалынхаа үеэр хоёр орны засгийн газрын тэргүүн харилцан тохиролцсоны дагуу монгол малыг эрүүлжүүлэх, мал эмнэлгийн албаны техникийн бэлэн байдлын чадавхийг бэхжүүлэхэд зориулан ОХУ-аас нийт 375 сая рублийн үнэ бүхий 37 сая тун шүлхий өвчний вакцин, 22 ариутгал халдваргүйжүүлэлтийн тусгай зориулалтын авто машиныг буцалтгүй тусламжийн хүрээнд манайд олгохоор болж байв.
Хамгийн хачирхалтай нь Орос, Монголын хооронд махны мөргөлдөөн болж байх хооронд нэг хүнд оногдох мал сүргээрээ дэлхийд тэргүүлдэг гэх Монголын нийслэлд үхрийн цул мах килограмм нь 5 долларт хүрч эхэлсэн нь Оросын хотууд дахь жижиглэнгийн үнэд дөхөж очсон гайхалтай үзүүлэлт болж байна.