Казахстаны нийслэл Алматыд болж буй дэлхийн шилдэг жүдочдын “Мастерс” тэмцээнд Монголын баг медалийнхаа тоогоор одоогоор 2 дугаарт бичигдэж байна. 4 алт, 4 мөнгө, 5 хүрэл медальтай Японы багийн араас 1 алт, 1 мөнгөн медальтай Монголын баг удаалж байгаа бол манай ард 1 алт, 25 хүрэл меальтай Оросын баг жагсчээ. Манай хоёр медалийн эзэд нь 66 кги-ийн жинд учраа бүхнээ ялсаар алтан медалийн тунаж үлдсэн С.Мяарагчаа, Х.Цагаанбаатар нар юм.
Казахстаны нийслэл Алматыд болж буй дэлхийн шилдэг жүдочдын “Мастерс” тэмцээнд Монголын баг медалийнхаа тоогоор одоогоор хоёрдугаарт бичигдэж байна. Дөрвөн алт, дөрвөн мөнгө, таван хүрэл медальтай Японы багийн араас нэг алт, нэг мөнгөн медальтай Монголын баг удаалж байгаа бол манай ард нэг алт, 25 хүрэл меальтай Оросын баг жагсчээ. Манай хоёр медалийн эзэд нь 66 кги-ийн жинд учраа бүхнээ ялсаар алтан медалийн тунаж үлдсэн С.Мяарагчаа, Х.Цагаанбаатар нар юм. Өчигдөр орой болсон барилданы дүнд С.Мяарагчаа хоёр дахь удаагаа энэ нэр хүндтэй тэмцээний аварга болж 6000 ам.доллар, чансааны 400 оноотой болжээ. Ингэснээр жиндээ дэлхийн чансааны гуравдугаарт байсан Х.Цагаанбаатар, есдүгээрт эрэмблэгдсэн С.Мяарагчаа нар хоёулаа чансаа өгсөх боломжтой болж байна.
Эмэгтэйчүүдийн 52 килограммын жинд хүч үзсэн М.Бундмаа, 63 килограммд өрсөлдсөн Ц.Мөнхзаяа нар шагналт тавдугаар байрт шалгарсан нь багийн амжилт дээгүүр эрэмблэгдэхэд мөн нөлөөлсөн юм.
Тэмцээний төгсгөлийн өдөр одоогоор олимпийн аварга Н.Түвшинбаяр (дэлхийн рейтингийн 12-т яваа), Азийн аваргын мөнгөн медальт П.Лхамдэгд (дэлхийн рейтинг 7) нар эхний учраагаа даваад тэмцээнээ үргэлжлүүлж байна.