Өнөөдрийн өдрийн 12 цагийн байдлаар Улаанбаатарт оршин суугаа Казахстаны 70 иргэн ЭСЯ дээрээ очиж парламентын сонгуульд саналаа өгөөд байна. Нийтдээ сонгогчдын нэрсийн жагсаалтад Улаанбаатарт байгаа 150-170 Казахстаны иргэн бүртгүүлээд байгаа юм.
Өнөөдрийн өдрийн 12 цагийн байдлаар Улаанбаатарт оршин суугаа Казахстаны 70 иргэн ЭСЯ дээрээ очиж парламентын сонгуульд саналаа өгөөд байна. Нийтдээ сонгогчдын нэрсийн жагсаалтад Улаанбаатарт байгаа 150-170 Казахстаны иргэн бүртгүүлээд байгаа юм.
Оросын ОРТ телевизийн сурвалжлагчийн асуултад ЭСЯ-ны ажилтан хариулахдаа:
-Казахстаны зүгээс Монголтой хамтрасан олон төсөл бий. Тийм учраас манай иргэд энд олноор ажиллаж, амьдарч байгаа. Гэвч Монголоос түүхэн эх орон Казахстан руу эргэн нүүж ирсэн олон хүн түүнээс олноор Улаанбаатарт ирээд байгаа. Хэдийгээр Казахстанд очсон ч Монгол дахь хамаатан садантайгаа тэд холбоотой байдаг. Баяр ёслолоор Монгол руу байнга зочлон ирнэ. Тэгээд ч манай иргэд энд 3 сарын хугацаанд визгүй зорчдог гэж хэлжээ.
ЭСЯ-ны төлөөлөгч сонгуулийн хэсгийн хороо хангалттай ажиллаж, сонгогчдын ирц ч өндөр байна гэв. Казахстаны сонгуулийн хуулиар сонгогчдын ирцийн доод босго гэж үгүй бөгөөд хэдэн ч хүн өгсөн санал хураалтыг хүчинтэйд тооцдог. Энэ удаагийн парламентын сонгуульд Монголоос шилжин ирсэн оралманууд буюу эх нутагтаа эргэн очсон казахууд ч нэр дэвшин өрсөлдөж байгаа тухай “24 цаг” өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан билээ. Казахстаны дотоод улс төрийн нөхцөл байдал албан ёсны эх сурвалжуудын мэдээлж байгаа шиг тийм ч тогтвортой биш байгаа юм. Жанаозен хотод өнгөрсөн сард болсон уурхайчдын эсэргүүцлийг эрх баригчид цагдаа, цэргийн хүчээр цус урсган дарсны улмаас 20 орчим хүн амиа алдсан билээ. Өнөөдөр энэ хотод сонгууль 2000 цагдаагийн хяналт дор явагдаж байна.