121 зөрчилтэй виза карт хураажээ

Энэ сарын 23-25-ны өдрүүдэд Нийтийн тээврийн газар, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо болон Монголын оюутны холбоо хамтран үнэ төлбөргүй зорчих эрхийн үнэмлэхүүдэд шалгалт хийжээ. Тус шалгалтаар давхардсан тоогоор 2139 тээврийн хэрэгслийг шалгаж нийт 532 зөрчил илрүүлсэнээс хуурамчаар үйлдсэн 89 үнэмлэх, хуурамч наалт наасан 21 виза карт, ашиглалтын зөрчилтэй 35 үнэмлэх, зөрчилтэй 121 виза картыг хураасан байна.
Т.Энхэлээ