Төвийн нутаг: Цагаан сараар цастай
Сарын эхэн болон 8-10-ны өдрүүдийн орчимд болон 10-15, 25-дын үеэр хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 35-40, өдөртөө 24-29 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 28-33, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэр (2 сарын 5-ны орчмоор) хүйтний эрч бага зэрэг суларна.
Мөн 20-д гарахын өмнөх хоногууд, 20-дын эхэн ба сарын эцсээр хүйтний эрч харьцангуй суларч Дархадын хотгороор шөнөдөө 25-30, өдөртөө 10-15 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 21-26, өдөртөө 7-12 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 3-8 градус хүйтэн, Архангай, Өвөрхангайн зарим нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 30-35, өдөртөө 18-23 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 25-30, өдөртөө 14-19 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Энэ сард орох хур тунадас нь Хөвсгөлийн зүүн, Архангайн хойд, Булганы баруун хойд, Сэлэнгийн зүүн өмнөд хэсэг, Төв аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр болон 15-ны орчимд нутгийн хойд хэсгээр, 8-10-ны орчимд 20-дын эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орно. Энэ үеэр салхи баруун хойноос 7-12 м/с байх ба ялангуяа ба хоёр ба гуравдугаар аравхоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.
Баруун зүгийн нутаг: Удахгүй дулаарна

Хоёрдугаар сарын аравдын сүүлч, 10-дын эхэн ба эцсээр хүйтний эрч харьцангуй суларч Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 30-35, өдөртөө 15-20 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 19-24, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Увс нуур, Идэр, Тэс, Буянт, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 33-38, өдөртөө 21-26 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөөдөө 17-22, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.
Зүүн зүгийн нутаг: Сар шинээр салхи ширүүснэ
Сарын эхэн болон 8-10-ны өдрүүдийн орчимд болон 10-15, 25-дын үеэр хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35, өдөртөө 16-21 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэр (2 сарын 5-ны орчмоор) хүйтний эрч бага зэрэг суларна. Мөн хоёрдугаар арав хоногийн сүүлч, 20-д гармагц болон сарын эцсээр хүйтний эрч харьцангуй суларч Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 25-30, бусад нутгаар 20-25, өдөртөө ихэнх нутгаар 8-13 градус хүйтэн байна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Хэнтийн ихэнх нутаг, Сүхбаатарын хойд, Дорнодын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Тавны орчимд болон сарын дунд үе болон 10-дын сүүлчээр нутгийн хойд хэсгээр, 20-д гармагц ба сарын эцсээр ихэнх нутгаар цас орно. Энэ үеүдэд ихэнх нутгаар салхи баруун хойноос 12-14 м/с, ялангуяа гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим үед 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.
Говийн нутаг: Луу жил өнтэй гарна
Сарын эхэн болон 8-10-ны өдрүүдийн орчимд болон 10-15, 25-дын үеэр хүйтний эрч чангарч Дундговийн нутаг, Дорноговийн зүүн хэсгээр шөнөдөө 23-28, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэр (2 сарын 5-ны орчмоор) болон 20-д гарахын өмнөх хоногуудад Дундговийн баруун хэсгээр шөнөдөө 17-22, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Сар шинийн эхний өдрүүдэд хүйтний эрч харьцангуй суларч ихэнх нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 20-25, өдөртөө 9-14 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
Сарын эхэн, 10-15 болон 20-дын дундуур хүйтэрч Дундговийн нутаг, Дорноговийн зүүн хэсгээр шөнөдөө 23-28, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
2010 оны 2 дугаар сард -50 хэм хүрч байжээ
Сүүлийн арваад жилүүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байсан бөгөөд ялангуяа 1990, 1993, 1995, 1998, 1999, 2002-2004, 2007 онуудад 3-9 градусаар дулаан байж өдөртөө говийн нутгaaр 12-17, бусад нутгаар 7-12 градус хүрч дулаарч байжээ. Харин 1988 онд нутгийн өмнөд хагаст, 2001, 2006 онд нутгийн зүүн хагаст, 2008 онд нутгийн баруун хагаст, 2005, 2010 онд бүх нутгаар олон жилийн дунджаас 5-10 градусаар хүйтэн болж, шөнөдөө Увс, Зaвхaн, Бaянхонгор, Хөвсгөл, Aрхaнгaйн хойд, Сэлэнгийн зүүн хэсгээр 37-50 градус, 2005, 2008 онд Завханы Отгон суманд 50 градус хүрч хүйтэрч байжээ.
Сүүлийн жилүүдийн байдлаар 2005 онд Өмнөговийн нутгаар, 2006 онд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Архангайн нутгаар, 2007 онд Говь-Алтайн нутгаар 28-34 м/с хүрч 2005 онд говь болон зүүн аймгуудын нутгаар 3-12 цаг хүчтэй цасан шуурга шуурч 10-30 см цасан бүрхүүл тогтон мал хаваржилтийн байдал онцгой хүндэрч байжээ.
Ус цаг уур, орчны хүрээлэнгийн урьдчилсан мэдээгээр 24tsag.mn бэлтгэв.