2012 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсаас Оманы Султант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Сайраан Оманы Султанд жуух бичгээр өргөн барьжээ. Султан Кабус Бин Саид Бин Таймур Аль-Бусайди шинэ элчин сайдтай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцжээ. Энэ үеэр К.Сайраан Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Оманы Султанд болон Оманы ард түмэнд уламжилж, Монгол, Оманы харилцаа цаашид өргөжин хөгжинө гэдэгт гүнээ итгэж байгаагаа илэрхийлэв. Султан Кабус Бин Саид Бин Таймур Аль-Бусаиди Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монголын ард түмэнд мэндчилгээ дэвшүүлэн, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд өөрийн зүгээс бүх талаар дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдэв.
2012 онд Монгол Улс Оманы Султант Улстай дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна.