Буриадын Ардын их хурлын гишүүн Матвей Гершевич хүн амины хэрэгт
холбогдсон Буриадын иргэн Чимита Тармаеваг Буриадад авчрахыг хүсч Оросын
холбооны хяналтын шатны шүүхэд хандсан тухай өчигдөр “Риа новости”
мэдээлжээ.

Буриадын Ардын их хурлын гишүүн Матвей Гершевич хүн амины хэрэгт холбогдсон Буриадын иргэн Чимит Тармаеваг Буриадад авчрахыг хүсч Оросын холбооны хяналтын шатны шүүхэд хандсан тухай өчигдөр “Риа новости” мэдээлжээ.
Гучин хоёр настай Чимита Тармаев нь “Киев” метроны буудлын ойролцоо хоёр дагистан иргэнтэй маргалдаж, улмаар нэгийнх нь амийг хутгаар хөнөөсөн гэж буруутгагдаж байгаа аж. Харин нөгөө дагистан иргэн эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. Түүний хэргийн баримтыг зөв үнэлэгүй байна гэж Буриадын хэвлэлүүд Чимит Тармаевыг өмгөөлсөн, дэмжсэн нийтлэлүүд бичиж байгаа юм.