-
2016 оны 6 сарын 24
Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотын Гадаад хамтын ажиллагааны сангаас зохион байгуулж буй ”Пусан сургалтын хөтөлбөр 2016” сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн С.Дулмаа нар оролцож байна. Энэ удаагийн сургалтын хөтөлбөрийг ”Urban regeneration & Maintenance management” сэдвийн дор зохион байгуулжээ.
БНСУ-ын 2 дах том хот болох Пусан хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газрыг 2 сард нээсэн бөгөөд энэ нь хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлж, Улаанбаатар Пусан хотуудын соёлын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан алхам болсон гэдгийг талууд онцолж байна. БНСУ-ын агаарын тээврийн “Эйр Бусан” компани Пусанаас Улаанбаатар хотруу 2016 оны 06 дугаар сарын 24-с эхлэн нислэг хийхээр төлөвлөж, нээлтээ Чингис Хаан олон улсын нисэх буудлын танхимд хийхээр бэлтгэж байгаа юм байна. Пусан хот нь Улаанбаатар хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлж, найрамдалт харилцаа тогтоох талаар дорвитой ажлуудыг энэ жилээс эхлэн эрчимтэй хийж байгаа гэж НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсээс мэдээллээ. Тухайлбал, 2016 оны долоодугаар сард Пусан хотын дэд дарга, 08-р сард Пусан хотын дарга нар Улаанбаатар хотноо айлчлахаа албан ёсоор мэдэгдсэн байна. Айлчлалын үеэр хотууд найрамдалт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох юм. Мөн Пусан хотын гадаад хамтын ажиллагааны сангийн сайн дурын ажилтнууд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт ажиллахаар болжээ. Нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг, Пусан хотын Гадаад харилцааны хэлстийн дарга Чой-Ги-Вонтой уулзаж энэхүү айчлалын талаар санал солилцож, бэлтгэл хангах талаар харилцан тохиролцжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 6 сарын 24
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын мэдээг үндэслэн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гаргасан статистик мэдээллээр 2016 оны 5 дугаар сарын байдлаар манай улсад ирсэн жуулчдын тоо 30 мянга 553 буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 хувиар нэмэгджээ. Гол зах зээлийн орнуудаар үзвэл Япон (+30%), АНУ (+22%), ОХУ (+25%), БНКУ (+3.8%), ХБНГУ (+10%), Австрали (+47%), Франц (+34%) хувиар өсөж, харин БНХАУ (-6%), БНСУ (-4%), ИБУИНВУ (-4%) хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна гэж Нийслэлийн Аялал жуучлалын газраас мэдээллээ.
-
2016 оны 6 сарын 24
Монголчууд эрт дээр үеэс ирсэн зочин гийчиндээ хар ус хийж өгдөггүй заншилтай. Юунаас ийм заншил тогтсон тухай бид танд өгүүлье.
Эрт урьд цагт нэгэн баян айлд хавчиг үүрсэн бадарчин ирж гэнэ. Тэр айлын эзэгтэй дуртай дургүй бадарчинд цай хийж өгөх гэсэнд, өнөө бадарчин:
- Хэрэггүй, хэрэггүй. Би яаруу явж байна. Та харин надад савтай хүйтэн уснаасаа нэг шанагыг хийгээд өгчих гэж гэнэ. ...
Айлын хүнд харин ч сайн юм болж, хурдан гэгч савтай хар уснаасаа хутгаж өгөв. Бадарчин шанагатай түүхий усыг авч залгилчихаад цааш явж байтал замдаа гэдэс нь өвдөөд болохоо байж, бие зассанд мөнгөөр хүндэрч гэнэ.
Түүнээс хойш тэр бадарчингийн амьдрал өдрөөс өдөрт сайжирч, үеийн үедээ баяжсан бөгөөд харин бадарчинд хар ус хийж өгсөн баян айлын амьдрал өдрөөс өдөрт муудаж, үеийн үедээ ядуу зүдүү амьдарсан гэдэг.
Тэр бадарчин жирийн хүн биш байсан учраас зориуд баян айлын буяныг авахаар очсон байжээ. Үүнээс хойш Монголчууд зочиндоо хар ус өгөхийг ихэд цээрлэх болсон ба зочноо ихэд хүндэтгэн халуун хоол, ундаар дайлдаг болсон ажээ.
-
2016 оны 6 сарын 24
Хонь - (3/21-4/19)
Ажил ба мөрөөдөл, зорилгоо сонгохоо шийдэж чадахгүй нойр муутай хонох байх. Хүсэл мөрөөдөл, төрсөн сэтгэгдлийнхээ тэмдэглэл хөтөлж эхэл. Зарим Хонь гэрийн тэжээвэр амьтантай болохоор шийдэх байх. Муур, нохойн алиныг худалдаж авахаа мэдэхгүй нэлээд тээнэгэлзэх шинжтэй. Үдэш кино түрээслэн, хоол захиалсан ч болно.
Дэлгэрэнгүй
Баасан, 2016 оны 06 сарын 24
Үхэр - (4/20-5/20)
Яг одоо таны хүсэл эрмэлзэл нэмэгдэж байна. Өнөөдөр нийтэч, хөгжилтэй байх хэрэгтэй. Бүрэн дуусгаагүй эмчилгээгээ нэг тийш нь болго. Чиний гадаад төрх болон өнгөний мэдрэмж өссөөр байна. Өнөөдөр шинэ хослол болон хувцас авахад таатай. Алсаас ирсэн мэдээ магадгүй чамайг гайхшруулах бололтой. Энэ нь таны урьдаас төлөвлөсөн төлөвлөгөөг өөрчлөхөд хүргэнэ. Та зуны амралтаа авах цаг болжээ. Хэрэв боломжтой бол ердийн зугаалганаас илүү боловсролын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой.
Дэлгэрэнгүй
Баасан, 2016 оны 06 сарын 24
Ихэр - (5/21-6/21)
Гэр орны энгийн асуудал танд бүтээлч санаа өгөх болно. Хэн нэгэн таны аюулгүй байдалд нөлөөлөхийг бүү зөвшөөр. Өөрийн гэртээ эзэн нь байж, үгүй гэж хэлж сур. Ингэснээр сэтгэл хангалуун байх болно. Нас дээр гарсан эцэг эх тань танд өв хөрөнгө өвлүүлэх бололтой. Тэдэнтэй өөрийн юу мэдэрч байгаа талаар ярилц. Гэхдээ хэт нурших хэрэггүй. Хэрвээ тэдэнд туслалцаа хэрэг болсон бол та маш их анхаарал халамж тавих хэрэгтэй болно.
Дэлгэрэнгүй
Баасан, 2016 оны 06 сарын 24
Мэлхий - (6/22-7/22)
Өдрийн ерөнхий төлөв тэсрэмтгий шинжтэй байх болно. Өөрийгөө илэрхийлэх гэсэн улайрсан эрмэлзэл болон амьдралдаа чухал өөрчлөлт хийх хүсэл мөрөөдөл хоёр чинь тэрсэлдэнэ. Нэр төрд дуртай зан чинь эрх мэдлийн зөрчилдөөн юм уу, бусадтай харьцах харьцаанд хурцадмал байдлыг үүсгэнэ. Түүнээс гарах арга замыг та одоохондоо олж харж чадахгүй. Бизнесийн хамтрагч нарт мөн л төвөгтэй асуудал гарч магад.
Дэлгэрэнгүй
Баасан, 2016 оны 06 сарын 24
Арслан - (7/23-8/22)
Хайр дурлалтайгаа учрах агшинд амьдралын олон саад бэрхшээл өмнө чинь зурайх байх. Таны хувьд хүндхэн замыг туулах шаардлагатай болно. Та дур хүсэлд автан, хайр дурлалдаа шатаж байсан ч тэвчээр гаргаж хүлээх нь хамгийн зөв. Эвдэрсэн бараагаа эргүүлээд худалдаа хийсэн газартаа аваад оч. Техникийн гологдолтой холбоотой зарим нэг асуудал үүсч магадгүй. Тиймээс санхүүгийн байдал хүнд болж болзошгүй юм. Харин та хадмууддаа энэ тухай хэлж, тусламж хүсвэл тэд татгалзахгүй.
Дэлгэрэнгүй
Баасан, 2016 оны 06 сарын 24
Охин - (8/23-9/22)
Гараг эрхэс танд тун таатай нөлөө үзүүлнэ. Өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэх бөгөөд энэ үеийг ашиглан бусдад өөрийгөө таниулахыг хичээ. Танд өөрийгөө илэрхийлэх боломж гарах бөгөөд энэ нь цаашлаад гэр бүл болоод ажил төрлийн харилцаанд нөлөө үзүүлэх болно. Өнөөдөр том жижиг гэлтгүй бүхий л асуудлыг тодорхой болгох өдөр. Мөн өөрт хэрэггүй гэж бодсон бүх зүйлээ харамсалгүй гаргаж хая.
Дэлгэрэнгүй
Баасан, 2016 оны 06 сарын 24
Жинлүүр - (9/23-10/22)
Эрч хүчээ хийж буй ажлаасаа олж ав. Шинэ төлөвлөгөнийхөө талаар сайтар бодож тунгаа, зорилгынхоо төлөө цаг гарга. Гэр бүл эргэн тойронд байгаа аар саар ажил нэг юм эмхэрч, өдрийн төгсгөлд их том сэтгэл ханамжаар таныг шагнах болно. Таны зарим нэг танил хүн тус хүргэх болно. Энэ үед ухаантай бай, юу хүсэж байгаагаа илэрхийл.
Дэлгэрэнгүй
Баасан, 2016 оны 06 сарын 24
Хилэнц - (10/23-11/21)
Өөрчлөлтийн салхи үлээж байгаа учраас та их уян зөөлөн байх төлөвтэй. Ихэнх Хилэнц гэр бүлийн асуудал, зохион байгуулалт, харилцаа холбоо, хүүхдүүд, санхүүгийн асуудлаас өөрчлөлтийг мэдэрчээ. Шороо тоосоо цэвэрлэж, цэгцэлснээр та гэртээ гэрэл гэгээ нэмнэ. Сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудалд анхаарч эхэл. Хэрвээ та гадаад явж адал явдалтай учрахыг хүсч байгаа бол одооноос cap, өдрөө төлөвлөх хэрэгтэй.
Дэлгэрэнгүй
Баасан, 2016 оны 06 сарын 24
Нум - (11/22-12/21)
Төрөлхийн сониуч зан, шинэ, соргог зүйлд тэмүүлэх байдал, өөрчлөлт хийх шунал хүсэл тань таныг эрсдэлтэй алхам хийх, болчимгүй зүйлд орооцолдоход хүргэж болзошгүй байна. Зорилгодоо хүрэх замд тохиолдох саад бэрхшээл эсвэл түншийн тааламжгүй, ёс зүйгүй үйлдэл таныг галзууруулах дөхнө. Хэцүү байдлаас аврагдах ганц гарц бол бусдыг алдаа дутагдлыг уучилж өршөөх, уужуу тайвнаар сэтгэх явдап гэдгийг бүү март.
Дэлгэрэнгүй
Баасан, 2016 оны 06 сарын 24
Матар - (12/22-1/19)
Гараг эрхэс өнөөдөр огторгуйн өнгөтэй байна. Таны амьдралд маш олон зүйлс сорилтонд орж, өөрчлөгдөн шилжих гэж байгаа тул тэсрэлтийг хүлээ. Бэрх цаг үед уян хатан байх нь матрынханд улам хэцүү байх болно. Гэхдээ та уурсаж болохгүй. Тэгвэл таны амьдралд нөлөөлөх бөгөөд чухал шийдвэр гаргахаа түр хойшлуулж ч магад. Таны өмнө хийсэн зүйл өчүүхэн мэт санагдах ч амьдрал бол тэмцэл учир битгий бууж өг. Та маш их зүйл хийснээ ухаараагүй байна.
Дэлгэрэнгүй
Баасан, 2016 оны 06 сарын 24
Бумба - (1/20-2/18)
Үл ойлголцол, эргэлзээ ажлыг тань удаашруулах болно. Хуурмаг мэдээлэлд бүү итгэ, тэгвэл төөрөгдөлд орохгүй. Романтик зүйлс амьдралдаа оруулж ирэх нь сайхан санагдаж магадгүй. Шашны цуглаанд явах, бясалгал хийх зэргээр дотоод ертөнцөө тольдон харж чадах чимээгүй орчинд татагдана. Энэ нь таны сүнслэг байдал төдийгүй эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.
Дэлгэрэнгүй
Баасан, 2016 оны 06 сарын 24
Загас - (2/19-3/20)
Гэнэтийн өөрчлөлт, гайхширлыг илтгэдэг тогтворгүй байдал өнөөдөр давамгайлна. Өнөөдрөөс эхлэн Загаснуудын санхүүгийн асуудалд дарамт үүсэх хандлагатай байна. Энэ байдлыг амжилттай давахын тулд та уян зөөлөн байх хэрэгтэй. Таны ордны хүмүүс зан чанарын онцлогоо гаргахдаа тааруухан байдаг. Замбараагүй байдал таныг сайн юманд хүргэхгүй.
-
2016 оны 6 сарын 24
Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтэллээ.
Тэдгээр зарлигаар, тухайлбал, Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Португал Улс, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг тус тус эгүүлэн татаж, мөн тус тус томилсон байна.
Эмхэтгэлийн шинэ дугаарт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг бүрэн эхээр нь нийтэллээ.
Энэ тогтоолоор, тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно.” гэсэн өөрчлөлт оруулсан нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.”, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.” гэснийг; 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... эсхүл хууль зөрчсөн нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон ...” гэсэн нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... шударга шүүхээр шүүлгэх ... эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгожээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2016 оны 6 сарын 24
Гэхдээ сонгуулийн үйл ажиллагаанд “Шатав нь авна уу, Готов нь авна уу хамаагүй” гэдэг шиг хэнэггүй хандаж бас болохгүй юм. Хэдийгээр манай улсын төрийн үйл ажиллагаа төлөвшиж чадаагүй, бохир гэгддэг ч энэ нь Монголын төрт ёсны түүхийг ирээдүйд хөсөр хаяхын нэр огтхон ч биш юм. Харин ч иргэд төрөө бүтээхэд идэвхтэй оролцох ёстойг сануулж буй. Таны бүрэн эрх олгосон хүн л таныг төлөөлж УИХ, ИТХ-д ажиллана. Хамгийн чухал нь таныг төлөөлж шийдвэр гаргахад оролцоно.
-
2016 оны 6 сарын 24
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2016.06.23/ хуралдаан 11 цаг 37 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэхээр тогтов.
Батлан хамгаалахын багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Байнгын хорооны хуралдаанаар батлан хамгаалахын болон зэвсэгт хүчний холбогдолтой хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ зарчмын зөрүүтэй 1, найруулгын 23 санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ. Ингээд Батлан хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
Дараа нь Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 5, найруулгын 21 саналаар санал хурааж дэмжив. Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
Байнгын хорооны хуралдаанаар Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хурааж шийдвэрлэн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтов.
Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын
хэлэлцээрийн төслийг зөвшилцөв
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байгуулах “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж дэмжив. Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хийсэн юм.
Сүүлийн жилүүдэд ачаа, зорчигч тээвэрлэлтийн хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдэж, хөрш орнууд төдийгүй гуравдагч орнуудтай авто тээврийн сүлжээг өргөжүүлэх боломж, шаардлага үүсээд байгаа. Энэ хүрээнд НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комиссоос Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын авто замын дамжин өнгөрөх тээврийн эрх зүйн орчин бүрдүүлэх 4 дэх удаагийн зөвлөлдөх уулзалтыг Москва хотноо 2016 оны 3 дугаар сарын 29-өөс 4 дүгээр сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулжээ. Уг уулзалтаар гурван улсын төлөөлөгчид “Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын Олон улсын авто замын тээврийн хэлэлцээр”-ийн төслийг эцэслэн хэлэлцэж, хэлэлцээрийн нэрийг ”Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” гэж өөрчлөн холбогдох зарим өөрчлөлтийг тусгажээ.
“Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь 20 зүйл, 3 хавсралттай бөгөөд энэхүү хэлэлцээр нь хөрш зэргэлдээ болон гуравдагч орнуудын худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцааг уялдуулж хангах, авто тээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдэж байгаа аж.
Хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд олон жил яригдаж ирсэн энэ асуудал өнөөдөр шийдэгдэж, Ташкент хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд түвшний уулзалтын үеэр өнөөдөр энэ хэлэлцээрт Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газрын төлөөллүүд гарын үсэг зурах гэж байна. Энэ хэлэлцээрийн үр дүнд манай улсын ачаа тээвэр, бараа эргэлт болон экспорт, импортын хэмжээ нэмэгдэх чухал ач холбогдолтой юм. Хэлэлцээрт гарын үсэг зурснаар манай жолооч нар Ховдын Булганы хилийн боомтоор дамжин Казакстаны хил хүртэл ачаа тээвэрлэх боломж нээгдэх юм гэлээ.
Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжин хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгох нь зүйтэй гэж үзсэн тул энэ талаарх байнгын хорооны хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2016 оны 6 сарын 24
10:00 цагт: Нийслэлийн Тээврийн газраас ”Нээлттэй өдөрлөг” зохион байгуулна. Хаяг: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн ”Дүнжингарав” салбар
11:00 цагт: ШӨХТГ-ын Хэрэглэгчийн төвд цаг үеийн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.
15:00 цагт: Нийслэлийн боловсролын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно. Хаяг: Нийслэлийн Засаг Захиргааны 5 дугаар байр, Нийслэлийн Иргэний танхим
-
2016 оны 6 сарын 24
2016 оны 06 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
25-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 26-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-наас нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
-
2016 оны 6 сарын 24
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
-
2016 оны 6 сарын 24
2016 оны 06 дугаар сарын 23-ны 21 цагаас 06 дугаар сарын 24-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар 3-8 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Орхон-Сэлэнгийн сав нутгаар 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 5-10 градус, нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, өдөртөө бүх нутгаар 23-28 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө бүх нутгаар 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
-
2016 оны 6 сарын 23
Малчид хөдөлмөрөө үнэлүүлэх эрхтэй
-
2016 оны 6 сарын 23
ЭРДЭМТЭД ИХЭСИЙГ ХИЙМЛЭЭР БҮТЭЭЖ, УРГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИНЭ
-
2016 оны 6 сарын 23
ГАР УТАС ТАНЫ ОЙ САНАМЖИЙГ МУУТГАНА
-
2016 оны 6 сарын 23
Иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн иргэн сонгуульд саналаа өгөх боломжтой эсэх асуудлаар Улсын бүртгэл статистикийн газарт асуултууд ирсээр байна.
-
2016 оны 6 сарын 23
Нүүрсийг боловсруулан чанарыг сайжруулна
-
2016 оны 6 сарын 23
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзав
-
2016 оны 6 сарын 23
Баруун аймгууд цемент, нефть боловсруулах үйлдвэртэй болно
-
2016 оны 6 сарын 23
Үндэсний оношилгоо эмчилгээний төвийг ашиглалтад оруулна
-
2016 оны 6 сарын 23
Ахмадуудаа мартсан АН