
УИХ-ын гишүүн Б.Жаргалан цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "МАН-ын нам засаглах чадамжгүй болсон нь тодорхой боллоо. 2027 онд Арчилсан ерөнхийлөгчтэй болохын төлөө, 2028 онд реформын Засгийн газрыг бие дааж байгуулахын төлөө бэлтгэл ажлаа хангаад ажиллаж байна. Тэгж улс орноо аврахгүй бол болохгүй байна. Түүнээс биш Монгол Ардын намын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй" гэв.
























































