-
2016 оны 6 сарын 08
Улаанбаатар хотын ЗЦГ-ын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 06 сарын 07-ны өдөр нийт 282 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 202 дуудлага бүртгэгджээ.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 6 бүртгэгдэж, 7 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2 хүүхэд зам тээврийн осолд өртсөн тохиолдол гарсан бөгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.
Хөдөө орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хамгаалалтын бүсийг хэрэглэж хэвших, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, бие биеэндээ хүндэтгэлтэй хандан гэрэл хэрэглэх дүрмээ баримтлахыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
-
2016 оны 6 сарын 08
“Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдаж, амьдрах орчноо сайжруулахыг Ерөнхий сайд уриаллаа
-
2016 оны 6 сарын 08
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах хүүхдийн зуслангууд өнөөдрөөс эхлэн амрагч хүүхдүүдээ авч байна.
-
2016 оны 6 сарын 08
Модон барын Их хөлгөн судар “Ганжуур”, “Данжуур”-ын хэвлэмэл бүрэн эхийг залах ёслолын ажиллагаа ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байранд боллоо.
Ёслолын ажиллагааг нээж ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал доктор, профессор С.Чулуун үг хэлж, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д. Рэгдэл мэндчилгээ дэвшүүлэв.
Ёслолын ажиллагаа урлагийн тоглолт, лам нарын монгол уншлагын ерөөлөөр үргэлжилсэн юм.
Үүний дараа “БНХАУ болон ӨМӨЗО-нд Ганжуур, Данжуурыг судалсан судалгааны тойм” сэдвээр ӨМӨЗО-ны Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач доктор, профессор Шонхор, “Монгол улс дахь Ганжуур, Данжуурын судалгааны тойм” сэдвээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач Ч.Отгонбаатар нар илтгэл тавив.
Улмаар Модон барын Их хөлгөн судар “Ганжуур”, “Данжуур”-ын хэвлэмэл бүрэн эхийг ШУА-ийн Нэгдсэн номын санд байрлууллаа гэж ШУА-иас мэдээллээ.
-
2016 оны 6 сарын 08
Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуульд заасан үүргээ биелүүлээгүй, тайлан мэдээний үнэн бодит байдлыг хангаж ажиллаагүй зарим эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар хандаад байна.
-
2016 оны 6 сарын 08
Дулааны улиралд Онцгой байдлын албанд иргэдээс ирдэг ихэнх дуудлагыг гол усны дуудлага эзэлдэг. Гол, мөрөн, нуур, тогтоол усны түвшин их, багаас үл шалтгаалан бага насны хүүхэд, иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна. 2016 оны зургадугаар сарын 08-ны өдрийн байдлаар усны ослын тохиолдол дөрвөн аймгийн таван сум, нийслэлийн хоёр дүүрэгт нийт долоон удаа гарч 11 хүн (хүүхэд-2, насанд хүрэгсэд-9) амь насаа алдсан байна.
-
2016 оны 6 сарын 08
Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хансан талаар бид мэдээлсэн.
-
2016 оны 6 сарын 08
2016-2017 оны хичээлийн жил их, дээд сургуулиудад элсэн суралцах оюутнуудын Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх долоо хоногт эхэлнэ. Тодруулбал ЭЕШ зургадугаар сарын 15-нд 12:00-13:40 цагт Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ.
06 дугаар сарын 16-нд 10:00-11:20 цагт Монгол улсын түүх, 13:00-14:40 цагт Хими, 16:00-17:20 цагт Англи хэл,
06 дугаар сарын 18-нд 08:30-09:50 цагт Газар зүй, 11:30-13:10 цагт Математик, 14:30-15:50 цагт Биологи, 17:00-18:20 цагт Монгол хэл
06 дугаар сарын 19-нд 08:00-09:40 цагт Физик, 11:30-12:50 цагт Нийгмийн тухай мэдлэг, 14:20-15:40 цагт Орос хэлний шалгалт тус тус явагдана.
Энэ жил ЕБС-ийг 36207 сурагч төгсч буй. Мөн өнгөрсөн жилийн төгсөгчидтэй нийлээд 40 мянга гаруй сурагч ЭЕШ өгөх юм.
-
2016 оны 6 сарын 08
Монгол Улсад өнөөдөр 598 хууль хүчин төгөлдөр үйлчилж нийгмийн харилцааг зохицуулж байна. Гэвч тэдгээрээс салбартаа танигдаагүй, хэрэгжидэггүй хууль ихээхэн байна. Үүний шалтгааныг улстөрчид хууль эрхзүйн орчин хангалтгүй учир хэмээн тайлбарладаг. Түүнээс гадна улс төрчдийн эрх ашгийг хамгаалсан, хэн нэгэн бүлэг этгээдэд зориулагдсан хууль нэг бус удаа баталлаа. Энэ талаар хуульч, өмгөөлөгч Гүнсэнгийн Атармаатай ярилцлаа.
-
2016 оны 6 сарын 08
Булган аймгийн Сэлэнгэ сумын V багийн “Баньдийн арал” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд гүүр барьж байсан хоёр иргэн усанд урссан тухай мэдээлэл өнгөрсөн даваа гаригт онцгой байдлын газарт иржээ. Аврагчид очиход орон нутгийн иргэд тэднийг уснаас гаргаж амь насыг нь аварсан байжээ.
-
2016 оны 6 сарын 08
Дэлхий цусны донорын өдөр энэ сарын 14-ний мягмар гаригт тохионо. Дэлхийн нийтийн цусны доноруудын өдрийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага санаачилж 2004 оны зургаадугаар сарын 14-нөөс эхлэн тэмдэглэж ирсэн.
-
2016 оны 6 сарын 08
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 06 сарын 07-ны өдөр нийт 282 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 202 дуудлага бүртгэгдсэн байна.
-
2016 оны 6 сарын 08
Налайх дүүрэгт хууль бусаар нүүрс олборлох нь ихсэж түүнийг дагаад харамсалтайгаар амь насаа алдах тохиолдол багагүй гардаг.
-
2016 оны 6 сарын 08
Ази-Европын Дээд хэмжээний 11 дүгээр хуралдааны салбар хуралдаан болох Сангийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалт “Ази, Европын хөгжлийн төлөөх түншлэл” сэдвийн доор энэ сарын 09-10-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдах гэж байна.
-
2016 оны 6 сарын 08
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр “Улаанбаатар Төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэгдүгээр орлогч Ушаков Александр Вениаминович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
-
2016 оны 6 сарын 08
Өчигдөр Улаанбаатар хотын Зам ын цагдаагийн газрын ЖШУХ нийт 282 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ.
-
2016 оны 6 сарын 08
ТОСК-ийн захиалгаар баригдаж буй ”Буянт-Ухаа II” хорооллын хоёрдугаар ээлжийн 3900 айлын орон сууцны барилгын ажил өнөөдөр эхэлнэ. Нээлтийн ажиллагаа өнөөдөр 10:30 цагт болно.
-
2016 оны 6 сарын 08
Зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 06 сарын 11-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо.
-
2016 оны 6 сарын 08
Өчигдөр Налайх дүүргийн нэгдүгээр хороонд бага насны хүүхэд автомашины цонхоор унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
-
2016 оны 6 сарын 08
Гэр хороололд инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууцны хороолол бий болгож, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх гэж байна. Хөтөлбөрийн хүрээнд иргэдийн хувийн орон сууцыг хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийн шугам сүлжээ, эх үүсвэрт холбох зориулалт бүхий хөнгөлөлттэй зээлийг харилцагч банкаар дамжуулан олгох юм.
Иргэн та “Сайн хашаа” Хөтөлбөрт хамргадсанаар: