Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хуультай хувийн нууцын хувь заяа

2016-11-07
0
ЖИРГЭХ

 

Орон нутгийн өнгөрсөн сонгуулийн дараа нэг зүйлийн талаархи миний бодол суурин дээрээ 180 хэм эргэв. Ямар бодол гэж үү? Хувийн нууцын тухай төсөөлөл маань өөрчлөгдлөө. Яасан гэхээр “шилэн” цогоо гэдэг шиг би ч мөн ялгаагүй ямар нэг нууж хаах юмгүй (Зарим нэг эрхтнээс бусад шүү) шилэн нөхөр ажээ. Тиймээс  ч миний хувийн нууц гэж юу байх вэ гэсэн хуучны бодол бүрмөсөн буурь сэлгэсэн хэрэг л дээ.

 

Зарим газар ийм жагсаалтыг утсар ярих мөнгө болоод урамшууллын нь хамт шилжүүлж байна гэнэ шүү дээ. Мөн энэ жагсаалт МАН-д ч, АН-д ч бий гэнэ.

 

Ингэхэд миний бие мөн ч их юмыг өөрийнхөө хувийн нууцад хамаатуулан бодож явдаг байжээ. Өнгөрсөн баларсан түүх намтраас авхуулаад өнөөдрийн амьдралынхаа хэв маягийг хүртэл аминдаа л хувийн нууц гэж бодож явав. Дээр нь эрүүл мэнд, гэр орны хаяг, утас шөрмөсний дугаар, өр зээл, өмч хөрөнгө, ам бүл, ажил төрөл гээд ер нь зөндөө л юмыг хувийн нууц гэж бодож, түүндээ маш додигор явдаг байв. Амандаа үе үе, “Хувийн нууцыг хуулиар хамгаална аа” хэмээн  уянгалуулан дуулаад л. Гэтэл байдаггүй дээ.

 

Өнгөрсөн Орон нутгийн сонгуулийн үеэр ийм нэгэн явдал болжээ. Нэг "гар" нэгэн дүүрэгт нэр дэвшжээ. Тэгээд л танил руугаа “Нэр дэвшсэн тойрогт маань амьдралч байгаа танай аймгийн иргэдийн нэр хаягийн жагсаалтыг явуулна. Утасны нь дугаарыг бас өгнө. Чи тэндээс харж байгаад хамаатан садан, хамт айл аймаг явсан аав, ээж, ах дүүсийнхээ хаягаар ярьж, намайг /нэр дэвшигчийг/ гэр бүл, хамаатан садан, ах дүүс, танил талаар нь дэмжүүлэх хэрэг байна” гэжээ.

 

Тун удалгүй нэр дэвшсэн тойрогтоо амьдардаг тухайн нутгийн айлуудын жагсаалт бүхий 21 хуудас материал авчирч өгсөн хойно л сая үнэмшиж, мөн нөгөө айхтар хувийн нууц гэдэг бодол маань өөрчлөгдөж эхэлсэн юм даа.

 

Уншаад үзтэл нэгэн хорооны үндсэн захиргаа болох сум сумаар нь ялгаад биччихжээ. Утсыг нь тавьсан айлууд ч байна. Тэдгээрийн дотроос хамаатан садныхаа нэрсийг ч оллоо. Энэ ч тэдний л хүүхэд болов уу гэмээр айлууд ч зөндөө таарав. Овгоор нь таамаглаж байгаа хэрэг л дээ.

 

Товчоор хэлэхэд сонгуулийн буруу талын технологи манайд маш боловсронгуй болж, бараг дээд шатандаа гарсны илрэл энэ. Энэ арга нэлээд эртнээс жаахан болхидуу явагддаг байсан бол одоо өөрчлөгдөж. Зарим газар ийм жагсаалтыг утсаар ярих мөнгө болоод урамшууллын нь хамт шилжүүлж байна гэнэ шүү дээ. Мөн энэ жагсаалт МАН-д ч, АН-д ч бий гэнэ.

 

Иргэний бүртгэлийн үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, бусдын нөлөөнд үл автах , иргэний хувийн нууцыг чандлан хамгаалах зарчмыг баримтална гэсэн нэг заалт байна билээ.

 

Ерөнхийдөө хувийн нууц гэж чухам одоо юугаа хэлэх вэ гэдгээ мулгуу миний бие бодоод бодоод олохгүй сууж байна. Хаа нэг газар миний гэрийн хаяг, гарал угсаа, утас шөрмөсний дугаар, ам бүл, хөрөнгө чинээ, хийдэг ажил зэрэг яг ийм маягаар жагсаачихсан, хэн нэгний цүнх халаасанд явж байгаа гэж бодохоор л миний хувийн нууц гэж чухам юу байна аа гэдгээ л ухаж ойлгох гээд арга ядаж суугаа хэрэг л дээ.

 

Хааяа гар утсанд  Шинэ жилээр нэгэнтээ миний гар утсанд МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурваас мэндчилгээ ирсэн юм. Бөөн баяр. Миний утсыг энэ гурав мэдэж байна гэж гэрийнхэндээ томроод л. Гэтэл одоо ч замбараагаа алдсан даа. Байсхийгээд л барааны савангаа аваарай, хөргөгчөө засуулаарай, манай дэлгүүрт ирж, дотуур хувцас аваарай гэсэн зараас салахаа байсан шүү дээ.

 

Ингэхэд уг нь миний бие энэ мэт дэлгүүрийнхэнд өөрийнхөө утсыг өгөлгүй нууцаалмаар санагдаад байгаа юм. Бараа таваар нь дүүрч гэхэд эхнэрийн утасны дугаараар миний талаар баахан худлаа мэдээлэл хэн нэгэн өгвөл яана аа. Би ч бас эхнэрээсээ айх юмтай хүн шүү дээ.

 

Энэ бүгдээс улбаалаад л хувийн нууцын тухай гэнэт бодоод эхэлсэн юм. Ингэхэд  Иргэний бүртгэлийн тухай хуулийн 3.1-д Иргэний бүртгэлийн үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, бусдын нөлөөнд үл автах, иргэний хувийн нууцыг чандлан хамгаалах зарчмыг баримтална гэсэн нэг заалт байна билээ. Тэгэхээр манай аваргууд бүртгэлийн ажиллагаанд л нууцална гэснээс биш жагсаалтыг чинь хэлээгүй гээд гүрийх байх. Гэтэл соёлтой, ардчилсан оронд өөр гэж байна шүү та нар минь. Тэнд чухамхүү хувийн нууц гэдгийн жагсаалтад миний дээр ил болсон бүхэн хамаарагддаг бололтой юм билээ. Тэгвэл манайд өнөөдөр хуультай хувийн нууцын хувь заяа нэг иймэрхүү л байна даа.

 

 

Н.Асралт

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Иргэн (66.181.164.42)
    Хороо хорин дээр чинь бүгд байгаа ш дээ
    2016 оны 11 сарын 07 | Хариулах
  • зочин (203.91.116.94)
    нэг хэсэг английн компаниас ярьж байна танай усыг шинжилж өгье гээд мөн их залхаасан шүү
    2016 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (139.5.216.26)
    kkk chi odool medjagamuu
    2016 оны 11 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    1 цаг 9 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    1 цаг 33 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    1 цаг 35 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    1 цаг 47 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    1 цаг 54 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    4 цаг 1 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    4 цаг 16 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    7 цаг 18 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    7 цаг 40 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    7 цаг 57 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    8 цаг 0 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    8 цаг 15 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    8 цаг 24 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    8 цаг 35 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    9 цаг 4 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    9 цаг 16 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    9 цаг 24 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    9 цаг 35 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК