-
2016 оны 5 сарын 31
Туршлагатай төлөвлөгч
-
2016 оны 5 сарын 31
Хүнс, Хөдөө аж ахуйн яам, “Монголын зөгийчдийн нийгэмлэг” ТББ хамтран “Халбага зөгийн бал” хэрэглээний боловсрол олгох аяныг зургаадугаар сарын 1-нээс наймдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулахаар боллоо. Тус аян зөгийн балны зохистой хэрэглээний боловсрол олгох, зөгийн аж ахуйг сурталчлах зорилготой. Аян үргэлжлэх хугацаандаа үндсэн дөрвөн төрлийн агуулга бүхий мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал сувгуудаар хүргэх юм. Үүгээр дамжуулан зөгийн балны ач тус, хэрэглээний тухай мэдлэгийг олон нийтэд олгох юм.
-
2016 оны 5 сарын 31
АНУ-ын иргэн Мария Фернандес Хименесийг Алтангадас одонгоор шагнав
-
2016 оны 5 сарын 31
МАХН-аас 2016 оны УИХ-ын сонгуульд 76 тойрогт 71 хүнийг нэр дэвшүүлжээ. Тус нам өчигдөр оройн 21 цагийн үед СЕХ-нд нэр дэвшигчдийнхээ материалыг хүлээлгэн өгсөн.
-
2016 оны 5 сарын 31
Нийслэлийн шилдэг 27 хүүхдийг шагнав
-
2016 оны 5 сарын 31
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-нд Монгол Улс БНХАУ-тай хиллэдэг авто замын хилийг хаана.
-
2016 оны 5 сарын 31
Хачигт халдвар өвчний сэжигтэй тохиолдлын тоо нэмэгдэж, өнгөрсөн он болон сүүлийн 5 жилийн дунджаас хоёр дахин нэмэгджээ.
-
2016 оны 5 сарын 31
Богд уул сувиллын эмч нар өчигдөр Байгаль орчны сайдад шаардлага хүргүүлжээ. Тэд сувиллын хашаанд хууль зөрчин газар олгосон асуудал Г.Шийлэгдамба гэдэг нөхрийг Байгаль орчны сайд байхад эхэлсэн бөгөөд хууль бус энэ асуудлаар сувиллынхан шүүхэд хандсан байна.
-
2016 оны 5 сарын 31
Их Монгол Улсын гудамжны 2.3км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 2016 оны 6-р сарын 3-ны 23:00-с 2016 оны 6-р сарын 5-ны 23:00 цаг хүртэл Оргил худалдааны төвөөс Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх авто замыг хааж хучилт хийх болсныг мэдэгдье. Тиймээс зам хааж буй дээрх хугацаанд та бүхэн өөр замыг сонгон зорчино уу.
-
2016 оны 5 сарын 31
ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны дарга, улсын аварга Г.Эрхэмбаярыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан-Очир” одонгоор өнөөдөр шагналаа. Өдгөө 38 настай, хурандаа цолтой түүний шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн гардуулав.
-
2016 оны 5 сарын 31
“Сондор хилэн” төвийн зуны сургалтууд 06 сарын 06, 07 сарын 04, 08 сарын 01-нд эхэлнэ
-
2016 оны 5 сарын 31
13.
-
2016 оны 5 сарын 31
Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын хугацаа өнөөдөр дуусна. Нэмэлт дархлаажуулалтад улсын хэмжээнд 545 580 хүн хамрагдаж, 87.4 хувьд хүрчээ. Дархлаажуулалтад Сэлэнгэ, Орхон, Өмнөговь, Говьсүмбэр, Улаанбаатар хот, Дархан-Уул аймгийн залуус идэвхтэй хамрагдсан байна.
-
2016 оны 5 сарын 31
СЕХ-нд бие даан нэр дэвших хүсэлтээ хүргүүлээд байсан “Гал үндэстэн холбоо”-ны тэргүүн Ц.Мөнхбаярыг тус газраас сонгуульд өрсөлдүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн байна
-
2016 оны 5 сарын 31
Нийслэлийн төвийн 6 дүүргийн авто замын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа авто машины угаалгын газруудад Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн улсын байцаагчид холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд шалгалт хийжээ.
-
2016 оны 5 сарын 31
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЭРРИ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА
-
2016 оны 5 сарын 31
Хувцас зөвхөн гангараа биш
-
2016 оны 5 сарын 31
АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажлын хэсгийн 24 дүгээр хуралдаан 5 дугаар сарын 30-нд ГХЯ-нд болж “Хэвлэлийн төв”-ийн дотоод сүлжээ, дуу дүрсний кабель шугам, тоног төхөөрөмж суурилуулах болон интернетийн үйлчилгээ үзүүлэх туслан гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах, уг төвийн түрээсийн гэрээг эцэслэн батлах, Дээд хэмжээний уулзалтын шууд дамжуулалт, энэ үеэр ажиллах гадаад дотоодын сэтгүүлчдийг бүртгэх, зохион байгуулах асуудлуудыг хэлэлцлээ.
“Шангри-Ла” цогцолборт байгуулах “Хэвлэлийн төв”-д дотоодын туслан гүйцэтгэгч сонгон шалгаруулах зарыг 4 дүгээр сарын 20-нд www.asem11.mn вэб сайтад байршуулсан бөгөөд нийт 7 компани үнийн санал өгсөнөөс 6 нь хугацаандаа амжиж материалаа ирүүлсэн тул сонгон шалгаруулалтад албан ёсоор оролцуулжээ.
Тус ажлын хэсгээс байгуулсан Үнэлгээний хороо 5 дугаар сарын 24-нд хуралдаж компаниудын үнийн санал, туршлага, техник технологийн давуу тал зэргийг харгалзан үзээд гурван компанийн саналыг хүлээн авч хамтран ажиллах боломжтой гэж үзсэнээ ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа.
АСЕМ-ын дээд түвшний хурлыг гадаад, дотоодын 1000 гаруй сэтгүүлч сурвалжлах бөгөөд гадаадын 800 гаруй сэтгүүлчийн онлайн бүртгэлийг албан ёсоор эхлүүллээ. Харин дотоодын сэтгүүлчдийг хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсны хүрээнд мэргэжлийн холбоодоор нь дамжуулан, зөвшөөрөгдсөн квотын дагуу нэр авч бүртгэж байна. Мөн дээд хэмжээний уулзалтын шууд дамжуулалтад Европын өргөн нэвтрүүлгийн холбоо болон Монголын телевизүүдийн холбооны 12 телевиз техник технологи, ажиллах хүчээ нэгтгэн хамтран ажиллахаар болов.
-
2016 оны 5 сарын 31
Үзэгчдийн талархалыг хүлээгээд байгаа ”Оюунлаг” продакшны шинэ уран бүтээл ”Туршилтын хосууд” уран сайхны кино үзэгчдийг байлдан дагуулж байна. Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн энэхүү киноны хөгжилтэй басхүү сонирхол татсан үйл явдлууд нь ёстой л үзсэн нэгний элгийг нь авч байгаа гэнэ.
-
2016 оны 5 сарын 31
Хэрэглэгчдийн итгэмжит байгууллага болох ”Mixx pizza” -ийн хамт олон Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бяцхан үрсдээ өвөрмөц бэлэг барихаар бэлтгэж байна. Тодруулбал, Хүүхдийн баярын өдөр захиалсан бүтээгдээхүүн тус бүрт Хүүхдийн тоглоомын төв нэг цаг үнэгүй тоглох эрхийн бичгийг бэлэглэх гэж байна.